Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

СЗХ-ны төлөөлөл Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооны хуралд оролцлоо

ikon.mn
2022 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун Чили улсын Сантиаго хотноо болсон Олон улсын даатгалын зохицуулагчдын холбооны 29 дэх удаагийн жилийн тайлангийн хуралд  оролцлоо.

Энэ сарын 09-11-ний өдрүүдэд болсон энэхүү хуралд гишүүн орнуудын зохицуулалтын байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцож үйл ажиллагааны тайланг хэлэлцэхийн сацуу “Өөрчлөгдөж буй нөхцөл байдал: хөгжиж буй эдийн засаг болон нийгмийн өөрчлөлтөд даатгалын үзүүлэх нөлөө” сэдвийн хүрээнд олон улсын хурал, хэлэлцүүлэг боллоо. Мөн тэгш хуваарилалт болон хүртээмжтэй байдал, өөрчлөгдөж буй хэрэглэгчийн чиг хандлага, макро эдийн засгийн болон цаг агаарын эрсдэл, даатгалын хөрөнгийн шаардлагад тавигдах стандартуудын талаар тусгайлан хэлэлцэж, санал солилцсон юм.  

зураг
 

Хурлаар улс орнуудын зохицуулагч байгууллагууд даатгалын салбар дахь цахим хэрэглээ, түүний өөрчлөлт, шинэчлэл нь даатгалын салбарт өсөлтийг авчрах гол хөшүүрэг болж байгаа талаар цохон дурдлаа. Мөн хүртээмжтэй даатгалын зохицуулалтын орчныг сайжруулах замаар даатгалын хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлсэн талаарх Гана, Кени, Коста Рика болон Зимбабве улсуудын жишээ нь оролцогчдын анхаарлыг ихэд татаж байлаа.  

Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо нь 1994 онд байгуулагдсан ба өдгөө дэлхийн даатгалын хураамжийн 97 хувийг бүрдүүлдэг 200 гаруй зохицуулалтын байгууллагыг гишүүнчлэлдээ багтаадаг. Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд гишүүн байгууллагаар элсэж, нэгдсэн бодлого зохицуулалт, зөвлөмжийг удирдлага болгож авахын зэрэгцээ гишүүн орнуудыг хамарсан судалгаа, шинжилгээнд тогтмол хамрагддаг юм.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо 

 

Зураг
15 | 13 | 11 цаг