Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан Монголын Туялзуур сэлэмний спортын холбооноос хотын аварга шалгаруулах тэмцээнийг 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 5 клубийн 50 орчим тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтан Чавга ХХК”-ийн Golden Plum брэнд хамтран ажиллаж тэмцээний шагналын сан болон бусад зардлыг ивээн тэтгэлээ.
Үндэсний үйлдвэрлэл Golden Plum брэнд Монгол улсад шинэ тутам хөгжиж буй, залуусын спортыг дэмжиж ажилладаг бөгөөд энэ оны 8 дугаар сард скэйтбоардын улсын аварга шалгаруулах тэмцээнийг мөн ивээн тэтгэж байсан юм.
Туялзуур сэлэм бол анхны олимпоос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй олимпын наадмын төрөлд багтаж буй спорт бөгөөд тулааны бусад төрлүүдээс ялгаатай нь зэвсгээр тулалдаж, биед контакт авдаггүй, мөн бэртэж гэмтэх магадлал хамгийн багатай спортын төрөлд ордог. Хүнээс авхаалж самбаа, нарийн техник, оюуны овсгоо, түргэн сэтгэлгээ шаардахаас гадна баруун зүүн 2 тархийг зэрэг ажиллуулдаг, "биеэр тоглодог шатар” гэгддэг спорт юм.
Тиймээс ч сүүлийн үед туялзуур сэлмээр хичээллэгч хүүхэд залуусын тоо нэмэгдэж байгаа бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд манай тамирчид тогтмол амжилттай оролцох болсон байна. Энэ спортоор хичээллэх нь хүүхдийг орон зайн мэдрэмж өндөртэй, сэтгэлзүйн тэнцвэртэй, тэсвэр тэвчээртэй болгож хүмүүжүүлдэг байна. Туялзуур сэлэм нь манай улсаас олимпын эрх авах боломжтой спортуудын нэг гэж үзэж буй юм байна.
Энэ жилийн туялзуур сэлэмний хотын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд 8 медалийн ихэнхийг Дуэль клубийн “сэлэмчид” хүртсэн юм.
Алтан медаль: Г.Даваацог
Мөнгөн медапь: Т.Доржбат
Хүрэл медаль: Ц.Жигжидсүрэн
Хүрэл медаль: Б.Гандөл
Алтан медалийн эзнээр: А. Мягмарцэрэн
Мөнгөн медаль: Б.Баярчимэг
Хүрэл медаль: О. Золбоо
Хүрэл медаль: Т.Амин-эрдэнэ нар тодорч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
Тамирчид бэлтгэлийн үед болон тэмцээний үеэр хөлсөөр их шингэн алддаг тул амин дэм нөхөх, амны цангаа тайлах зорилгоор Golden Plum үзмийн ундааг ихэвчлэн хэрэглэдэг байна.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн Golden plum брэндийн хувьд үзмийн шүүснийхээ амин дэмлэг чанарыг алдагдуулахгүйн тулд шинэхэн ургацын сайн чанарын жимсээр, хадгалалт болон хугацаа уртасгах ямар нэгэн химийн нэмэлт бодисгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг онцлогтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!