“Мөнгөн Гүүр” эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн Эмэгтэйчүүдийн эмч нар:
- Г. Байгальмаа- Мөнгөн гүүр эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын зөвлөх эмч
- Б. Гандолгор- Мөнгөн гүүр эмнэлгийн эмэгтэйчүүдийн мэс заслын эмч
- Э.Саранчулуун- Мөнгөн гүүр эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч
Эмэгтэйчүүдийн эмч Э.Саранчулуун ард иргэддээ эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаарх зарим мэдээллийг хүргэж байна.
Эрүүл байхын үндэс нь урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэн тогтмол эрүүл мэнддээ цаг гаргахад оршино. Хүн бүр өөртөө цаг гарган эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь чухал юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан судалгаа бий. Харин Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна.
Тодруулбал, 2021 онд манай улсад хорт хавдрын 5,981 шинэ өвчлөл бүртгэгдэж, үүний дотор умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байгаа бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин дунджаар 100,000 эмэгтэйд 19.1, нас баралт 100,000 эмэгтэйд 9.6 тохиолдол байгаа нь бүс дотроо өндөр үзүүлэлт юм. Умайн хүзүүний хорт хавдар нь хожуу шатандаа оношлогдож байна. Тиймээс бид хүндрэхээс өмнө Урьдчилан сэргийлэх боломжтой ба эрт үе шатандаа төгс эмчлэгддэг хавдар юм. Та Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж тогтмол үзлэг, оношилгоонд хамрагдаж хэвшээрэй.
Мөнгөн гүүр эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасагт дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна. /ЭМД-ийн хөнгөлөлт болон төлбөрт нөхцөлөөр/
- Жирэмсэн болон Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө
- Жирэмсний хугацаа тодорхойлох, ургийн эхо оношилгоо
- Эмэгтэйчүүдийн ЭХО оношилгоо
- Жирэмснээс хамгаалах ерөндөг тавих,авах, шигдсэн спираль авах, булчин суулгац авах
- Умайн хүзүүний шарх, умайн хүзүүний эсийн гаж хувирлын өөрчлөлтийг эмчлэх /LEEP, cold knife cone/
- Гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүүний бэлгийн үү, ургацаг авах
- Умайн хүзүүний болон умайн хөндийн наалдац салгах
- Бартолины булчирхайн буглаа нээх, булчирхайг авах мэс засал
- Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ
- Үтрээ, умайн хүзүүний наацын шинжилгээ /Мазок/
- Умайн хүзүүний хавдрыг илрүүлэх эс болон эдийн шинжилгээ
- Төрсний дараах эхийн үзлэг,зөвлөгөө
- Умайн хүзүү, үтрээний бактериологи
- Үргүйдлийн оношилгоо /Үрийн хоолойн суулгац шалгах/
- Умайн хүзүүний дуран /кольпоскопи/
- Умайн хөндийд хийгдэх ажилбарууд /умайн хөндийг цэвэрлэж эдийн шинжилгээ авах, умайн хүзүүний сувгийн эдийн шинжилгээ/
- Умайн хөндийн дурангаар умайн хөндийн полип, умайн хөндийн миома авах, бусад мэс заслууд
- Эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс засал /гадна бэлэг эрхтний мэс засал, мэс ажилбарууд, онгон хальс нөхөх, онгон хальсыг сэргээх мэс засал, бэлгийн уруулд хийгдэх мэс засал, хярзан сойх, давсаг сойх,үтрээ нарийсгах, хярзангийн урагдал нөхөн сэргээх мэс засал/
- Үтрээний PRP эмчилгээ
- Хэвлийн хөндийн нээлттэй болон дурангийн аргаар /эмэгтэйчүүдийн хортой, хоргүй хавдар болон өндгөвч, үрийн хоолойд/ хийгдэх мэс заслууд.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!