Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Аж ахуйн нэгжүүд 50 метрийн доторх нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэх үүрэгтэй"

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халтиргаа гулгааны улмаас осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж болзошгүй байна. 

Аж ахуйн нэгжүүд 50 метрийн доторх нийтийн эзэмшлийн зам, талбайгаа цэвэрлэх үүрэгтэй. Иймд албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг УБЗАА-наас зөвлөлөө.

2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” хэмээн заажээ.

Жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хурдаа тохируулах, иргэд цас мөсөн дээр халтирч унахаас болгоомжтой явахыг сануулав.

Цаг уурын байгууллагаас "Ойрын тав хоногтоо Улаанбаатар хотод агаарын температур нэмэх градустай болохгүй, цас нэмж орохгүй тул ойр орчмынхоо цас, мөсийг цэвэрлэх"-ийг уриаллаа. Улаанбаатар хот орчмоор 11 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

зураг