Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Буудлага спортын ДАШТ-д гурван монгол тамирчин медалийн тавцанд хамт зогсож, түүхэн амжилт үзүүллээ

Б.Манлай
2022 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Биеийн тамир, спортын улсын хороо

Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн(ДАШТ) энэ өдрүүдэд болж байна.

Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн стандарт гар бууны 25 метрийн дасгалд Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд Ц.Мөнхзул алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Түүнтэй мөр зэрэгцэн цэц сорьсон Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ. Буудлага спортын ДАШТ-ий түүхэнд монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртсэн удаагүй. Энэ бол түүхэн амжилт хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Ц.Мөнхзулын хувьд уржигдар холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ.

зураг
 

 

Зураг
15 | 15 | 17 цаг