Уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж ба өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлохоор “Эрдэс баялагийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах юм байна.
"Эрдэс баялагийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэгийн үндсэн зорилго нь удахгуй УИХ-аар 2025 оныг хүртэлх урт хугацаанд Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдах гэж байгаа ба энэ бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх "Хөгжлийн стратегийг тодорхойлох", "Салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцыг хайх", "Урт хугацаанд Уул уурхайн салбарын эрх зүйн орчны тогтвортой байдлыг хэрхэн хангах" гэсэн гурван хэсгээс бүрдэх юм.
Энэхүү хэлэлцүүлгийг угтан яам, мэргэжлийн холбоод, ТББ, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан салбар хэлэлцүүлгийг шат дараатай зохион байгуулж байна. Дээрх салбар хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилга бүрийг “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээс гарах зөвлөмжинд тусгах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!