Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

HYPERWORLD - Хамгийн анхны Gaming & Graphics технологийн туршлагын төв нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Та бидний мэдэх компьютерын CPU нь хувьсан дараагийн хөгжилдөө хүрч GPU буюу график дүрслэлийн олон талт тооцооллыг хийх чадвартай чипүүд зах зээлд хүч түрэн нэвтэрч эхэллээ. Энэ бол 2D, 3D Graphic, Animation, Blockchain, Virtual Reality Meta технологиуд нь бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болж буйн тод илрэл юм.

Markets&Markets байгууллагаас 2030 оныг хүртэл Gaming, Graphics, Virtual Reality Metaverse зэрэг технологийн төхөөрөмжийн зах зээл үсрэнгүй өсөлттэй байхаар тооцоолсон байна. Технологийн асар том Экосистем цаана нь бүрэлдэн, хөгжиж байдгийг нэг нь дэлхийн e-Cпортын салбарын сүүлийн жилүүдийн өсөлтөөс харж болно. Дэлхийн еСпортын салбарын Экосистемийн нийт орлого энэ оны сүүлээр 1.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь сүүлийн 4 жилийн дотор 3 дахин өссөн үзүүлэлт юм.

Энэхүү технологийн давлагаанд манай улсын талентууд хүчээ сорин, өрсөлдөх боломж нээлттэй байдаг хэдий ч тэдэнд нарийн технологиудтай ажиллах ур чадварыг нь хөгжүүлэхэд зориулагдсан төрөлжсөн орчин, бодитоор турших боломж, өндөр үзүүлэлт, хүчин чадалтай төхөөрөмжүүдийг инженерчлэх албан ёсны газрууд зайлшгүй хэрэгцээтэй байдаг.

Тэгвэл энэ бүгдийг нэг дор төвлөрүүлсэн технологийн туршлагын төв Монголд анх удаа Hyperworld нэртэйгээр үүд хаалгаа нээлээ. Тус төвд цахим спорт, креатив, графикчдын гол төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийг бодитоор турших, хүссэн үзүүлэлтээрээ  Custom Build буюу угсрахын зэрэгцээ, коммунитид нэгдэн, хамтдаа хөгжих боломжтой орчныг бүрдүүлээд байна.

зураг
 

Hyperworld төв нь Razer, MSI, Gigabyte, G.skill, Thermaltake, Elgato, Cougar, Glorious, Biostar, Deepcool, Darkflash, Oloy, Fractal зэрэг E-sport, графикийн технологи үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг АЛБАН ЁСНЫ ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР хэрэглэгчдэдээ хүргэх юм. Хамгийн чухал нь эдгээр брэндийн бүтээгдэхүүнийг Ази Номхон Далайн орнуудад борлуулагддаг үнээр нь Hyperworld төвд худалдаалан, албан  ёсны баталгаа, сервисийн хамт нийлүүлэгдэхээрээ онцлогтой.

Мөн Hyperworld туршлагын төвд Thermaltake брэндийн усан хөргүүрийн систем, Өндөр үзүүлэлт бүхий GPU, Overclocked Parts-аар тоноглогдсон VVIP Gaming & Streaming хэсэг байрлаж байна. Энэхүү хэсэгт байрлах төхөөрөмжүүдийн супер үзүүлэлт, хүч чадлыг Мобинетийн өндөр хурдны, Zero latency бүхий интернэт сүлжээгээр улам хүчирхэгжүүлснээр E-sport тамирчдын бэлтгэл хангах төгс орчин болж чаджээ. Түүнчлэн Beer Night Studio зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран 2D, 3D график анимэйшн сургалтуудыг Hyperworld төв дээр тогтмол зохион байгуулах юм. Тус төв нь Хан-Уул дүүргийн Токио Таунд байрлаж байна.

Hyperworld технологийн туршлагын төвийг Ай Ти Зон компаниас санаачлан үүсгэн байгуулсан бөгөөд тус төслөөрөө дамжуулан еСпорт, бүтээлч салбарын мэргэжилтэн, сонирхогч залуустаа технологийн хувьсгалд гарч буй шинэ боломжуудыг цаг алдалгүй өөрийн болгож, бүтээлч, дайчин чадавхаа хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах зорилготой юм. Ай Ти Зон компани нь 1997 онд байгуулагдсан бөгөөд байгууллагын мэдээллийн технологийн дэд бүтцийг нийлүүлэгч мэргэжлийн байгууллага юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.