“Эрдэнэт” ХК-ийн Монголын эзэмшлийн хувийг “Эрдэнэс МГЛ” ХК-д шилжүүлэхээр тохирчээ.
Энэ шийдвэрийг Монгол-Оросын хамтарсан Монросцветмет ХХК Зөвлөлийн ээлжит 50 дугаар хуралдаанаас гаргасан байна.
Мөн Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монголын талын одоогийн эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хэвээр байлгах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулахаар тохирсон талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!