Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль хүчний хүн эмнэлэгт тэнцэхгүй гэсэн албан бичиг ирсэн ч тэр хүн одоо ч ажилласаар, бусдыг дарамталсаар байгаа"

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Өргөө" амаржих газарт үүсээд буй асуудалтай холбоотойгоор тус эмнэлгийн үйлдвэрчний хорооноос өнөөдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр "Өргөө" амаржих газрын үйлдвэрчний хороон дарга Д.Өнөржаргал ажилчдын ажлын байрны дарамтын талаар хэлэхдээ "Манай эмнэлгийн захиргаанд орсон, өмнө нь хууль хүчний байгууллагад ажиллаж байсан зарим нэг хүн манай ажилчдыг санаанд багтамгүй, хэзээ ч сонсож байгаагүй үгээр дайрч, доромжилж дарамталдаг. Бидэнд бичлэг нь бий. 

Тухайлбал, "махны машин болгоно, хэрчинэ, цусыг чинь гоожуулна, амыг чинь хаана, хавтаст хэрэг үүсгэнэ" гэх мэт үгээр эмнэлгийн байгууллагын ажилчдыг дээрэлхэн доромжилсон зүйл олон гарсан" гэв.

Мөн "ЭМЯ-наас манайд хийсэн шалгалтаар н.Эрдэнэцэцэг гэдэг дарга нь мэргэжлийн бус хүн гэх дүгнэлт гаргасан. Амаржих газрын Төлөвлөлт хариуцсан дарга нь өөрөө эрүүл мэндийн боловсролтой, эрүүл мэндийн үйл ажиллагааг мэдэх ёстой байтал н.Эрдэнэцэцэг хууль хүчний хүн учраас танай байгууллагад тэнцэхгүй гэсэн бичиг албан ёсоор ирсэн. Гэтэл тэр хүн одоо ч ажлаа хийсээр, бусад хүмүүсийг дарамталсаар л байгаа" хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.