• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс олон улсын аюулгүй байдлын асуудал дээр “нялхаараа” байгааг канцлерын зөвлөх хэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Герман улсын эрх баригчдыг Украины хямралын асуудалд шийдэмгий хариу арга хэмжээ авахгүй байгааг зарим улс орнууд шүүмжилдэг.

Тэгвэл канцлер Олаф Шольцын зөвлөх энэ тал дээр өөрийн байр суурийг өвөрмөц байдлаар тайлбарлажээ. Пүрэв гарагт Германы нийслэлд зохион байгуулагдсан Berlin Progressive Governance Summit чуулганы үеэр канцлерын тамгын газрын дарга Вольфганг Шмидт “Хүмүүс өнөөдөр биднийг манлайлахыг шахаж шаардаж байгаа нь Америкчуудын олон арван жилийн өмнөөс туулаад ирсэн бэрхшээл зовлон юм. Гэтэл бид энэ асуудлаар дөнгөж өсвөр насан дээрээ байна. Гадаад аюулгүй байдлын бодлого дээр бид насанд хүрэх болоогүй байна. Өсвөр насан дээрээ хүн дааврын илүүдэлтэй, заримдаа хэтрүүлдэг, өөртөө итгэлгүй, байр сууриа олоогүй байдаг шүү дээ” гэж ярьжээ.

Гэхдээ тэрбээр Герман улс Украины асуудал дээр хойрго хандаж буй гэсэн шүүмжийг энэ үеэр няцаасан байна.

“Зэр зэвсгийн тусламжийн хэмжээгээр Герман улс АНУ, Их Британийн дараа гуравт эрэмбэлэгдэж байна. Зарим хүмүүс Герман улсыг онцгойлон шүүмжилж байгааг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол америкчууд, канадууд, британичууд, француудын хэн нь ч дангаар шийддэггүй, хамтдаа шийдэх асуудал. Өнөөдөр манайхаас өөр орчин үеийн байлдааны танкуудаа Украинд илгээсэн улс алга” гэж Шмидт өөрийн улсын бодлого, үйл ажиллагааг өмөөрсөн юм.

Дайны эхэн үед Украинд зэр зэвсгийн тусламж шууд үзүүлэхээс зайлсхийж байсан Шольцын засгийн газрын байр суурь сүүлд нэлээд өөрчлөгдөөд байгаа.

Мягмар гарагт Герман улсын амласан дөрвөн ширхэг "Iris-T" агаарын довтолгооноос хамгаалах системийн эхнийх нь Украинд хүрсэн юм.

Киевийн албаны эх сурвалж уг үйл явдлыг “агаарын довтолгооны хамгаалалтад шинэ эрин үе эхэллээ” хэмээн магтаж байв.

Зэр зэвсгийн тусламжаас гадна эрчим хүчний асуудал дээр Германы засгийн газрыг гаргасан эргэлзээтэй шийдвэрийг зарим улс орон шүүмжилж эхлээд байна.

Европын Холбоо даяар байгалийн хийн үнэ тарифт дээд хязгаар тогтоох төслийг эсэргүүцсэн Германы эрх баригчид саяхан дотоодын зах зээлдээ ийм хязгаар тогтоох шийдвэр гаргасан.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки “Европын Холбооны хамгийн баян, хамгийн хүчирхэг улс хямралыг зөвхөн өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдож байна. Энэ бол шударга бус явдал” гэж шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Тэнэг иван [64.119.22.153] 2022/10/14
Хуучин фашистууд шинэ фашистууддаа тал алдахгүйг хичээж бна
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2022/10/14
ГЕРМАНЫ ОДООГИЙН ГЭРЛЭН ДОХИО ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ АНУС САНХҮҮЖҮҮЛЖ СОНГУУЛЬД ЯЛУУЛСАН! АНАЛ БАРБЕК НАРЫГ Л ХАР Л ДАА! ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ ГЕРМАНЫ ЗАСАГЛАЛЫН УЛАМЖЛАЛ ОГТООС БАЙХГҮЙ!
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.81] 2022/10/14
ОЛАФ ШОЛЬЦ БОЛ БАРУУН ГЁРМАНЫ ХОНЗОГНОГЧ ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ! ӨВӨӨ НЬ ВЕРМАХТЫН ГЕНЕРАЛ БАЙСАН ШҮҮ!
3 | 1 Хариулах
Зочин [66.181.178.233] 2022/10/15
Пуутлээрийн долоогч гараад иржийншүү. УБ дүүрэн Ази царайтай оросоор яригчид явжийнэ тэднийг долоовол үнэлэх байхшүү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.34] 2022/10/14
Германд оросын эсрэг явуулж байгаа засгийн газрынхаа бодлогыг иргэд нь эсэргүүцээд жагсаад эхэллээ дээ. Оросын эсрэг тавьсан хоригоо цуцлахыг шаардаж байгаа гэнэ.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.41.159] 2022/10/14
Ардчилсан улс орон шүү дээ. Тэрнээс Украин, Орос шиг дарангуйлалтай орон биш.
1 | 1 Хариулах
Ok [66.181.183.27] 2022/10/14
Zass frants, chek, polishid hurtel jagsaaluud bolson shudee, tsaashdaa ch bolni shdee. Yamar oros hytad kazakstan bishdee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.216] 2022/10/14
Европын холбооны улс шдээ. Дангаар шийдвэрлэх боломжгүй. Унгарыг шахсаар байгаад байгаад Оросын эсрэг болгосон.
0 | 1 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/10/14
Энийгээ тэд ардчилал тэгш эрх гэж байгаа юм. Ангиараа нийлээд нэг ядарсан амьтныг дээрэлхдэг тэр ёс зүй. Ардчилал гэж юм хаана ч байхгүй. Ардчилал гэдэг бол америк гэсэн үгний орлуулсан хувилбар юм.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.71.198] 2022/10/14
Horigt ni bish, LPG-nii une usluu l gej gomdolson shu de. Ugaasaa hort havdariig baga deer avch haysan ni deer biz de. Oros hezee ch sain tunsh baij chadahgu, atgag sanaatai, turemgii uls shu de. 2-3 jiliin dotor German bolon Europiin uls ornuud LPG, shathuunii haraat baidlaas garah arga zamaa olj l taarna. Umnu Orosoos yu ch avalgui hugjuud l irsen ulsuud shu de. Ugaasaa hyamd yum hergelj sursan ulsuud gomdoljil l bdg ni jam hoino.
0 | 0 Хариулах
danh surag bnuu [66.181.178.183] 2022/10/14
tend harlaj bgmuu
0 | 0 Хариулах
Choir [106.72.213.226] 2022/10/14
Zelensky g America, NATO iin clown gedgiig medej bgaa uls yu gej zevsegee ugch garzduulahav dee.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.67.216] 2022/10/14
Зарим барууны орнуудын төр засагт Путинийг дэмжигч санхүүжилт авдаг хүмүүс ч байгаа Заримыг ч илрээд байгаагаа. Германд ийм хүмүүс олны шахалтаар Украинд зэвсэг нийлүүлэхээс өөр сонголтыг нийлүүлж байна. Танк нийлүүлэн гэж 3 сар хүлээлт үүсгэсэн .
0 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2022/10/14
Хохь чинь.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.216.125] 2022/10/14
Герман жаахан жаахан новшроод л байгаа шүү,,,ашиг харж байгаа нь үнэний ортой л байгаа,,,,
1 | 2 Хариулах
Зочин [202.179.25.173] 2022/10/14
оросын энэ түрэмгийлэл герман франц англи итали гэх мэтийн эдийн засаг технологийн хүчин чадал өндөр үйлдвэрлэл хөгжсөн орнуудыг зэвсэглэлээр хөөлцөлдсөн улсууд болгочих вий. аль ч улсад ямарч нөхцөл байдал үүсч төрийн толгойд ямарч хүн гарч ирж болно, дахиад нэг гитлер муссолини нафалион гарч ирэхийг үгүйсгэхгүй, дахин дэлхийг хамарсан дайн дэгдвэл хүн төрөлхтөний мөхөл ч ирж болзошгүй.
6 | 6 Хариулах