Монложистикс Групп нь 18 жилийн хугацаанд Монголын тээвэр логистикийн салбарт үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компани бөгөөд одоогийн байдлаар 7 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Монложистикс Карго ХХК-ийн хувьд 2021 онд байгуулагдсан ба АНУ, БНХАУ Монгол чиглэлийн карго тээврийн үйлчилгээг явуулдаг бөгөөд өөрсдийн бизнес модель, өнгө төрхөд шинэчлэлийг хийж “Cheepah” гэсэн шинэ өнгө төрхтэйгөөр олон нийтэд нээлтээ хийхээр зорьж байна
Фейсбүүк: www.Facebook.com/cheepah
Веб сайт: www.Cheepah.mn
Cheepah.mn нь БНХАУ-ын цахим худалдааны хамгийн том сайт Tmall.com сайтаас бүтээгдэхүүний мэдээллийг эх хэл дээрээ авах, өөрийн хэрэгцээнд нийцсэн албан ёсны брэндийн бараа бүтээгдэхүүнүүдээс сонголт хийж хамгийн хурднаар өөрийн гар дээр авах боломжийг бүрдүүлнэ. Мөн та Tmall.com-оос 1 тэрбум гаруй бараа бүтээгдэхүүнийг захиалахдаа барааг сайт дээрх үндсэн үнээр нь захиалга хийх боломжтой.
Бид дэлхийн цахим худалдааны хамгийн том хямдрал болох 11-р сарын 11-ний өдрийг тохиолдуулан 11-р сарын 01-нд нээлтээ хийхээр зорин ажиллаж байна. Та энэхүү хямдралаар дэлхийн топ брэндүүдийн бэлэн хувцас, гэр ахуйн бараа, электрон бараа, гоо сайхны бараа, үнэт эдлэл, ном бичиг хэрэг, спортын бараа, бэлэг дурсгал зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгон 80 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!