Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн гоё ШҮҮСЛЭГ, ЗӨӨЛӨН үхрийн МАХ хаана байна вэ?

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Японы Wagyu үхрийн махан стейк – Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн үхрийн мах гэж тооцогддог

Wagyu юугаараа дэлхийн хамгийн эрэлттэй үхрийн мах болсон бэ? Wagyu үхрийн махны булчинд агуулагдах өөх нь  харагдахуйц давхаргаар алагласан байдаг. Үүнийг гантиг ихтэй гэж нэрлэх бөгөөд энэ нь булчинд агуулагддаг өөх тос юм. Үхрийн өвөрмөц генетик, wagyu –ийн тариалангийн үйл явцын улмаас wagyu мах нь энгийн үхрийн махнаас илүү их өөх тосны хүчлийг агуулдаг тул илүү амттай, зөөлөн, шүүслэг байдаг.

зураг
 

Зөв өөх тос (бага хэмжээгээр) нь эрүүл хооллолтод тустай бөгөөд зайлшгүй шаардлагатай байдаг ба wagyu үхрийн мах нь бусад үхрийн махнаас илүү моно ханаагүй өөх тос болон омега-3 ба омега-6 тосны хүчлүүдийн илүү хувийг агуулдаг. Энэхүү зөөлөн тос нь хайлахдаа удаан гайхалтай бүтэцтэй төдийгүй энэ нь амтыг нь хадгалж арааны шүлс асгарам шүүслэг, чийглэг, зөөлөн амтагддаг.

Та 📍 Сүхбаатар талбайн зүүн талын Галлериа Улаанбаатар  төвийн 2 давхарт байрлах “Нагоми Теппаняки” ресторанаас Wagyu стейкний онцгой сайхан амтыг мэдрээрэй.

FB: Nagomi Restaurant | Facebook

Цагийн хуваарь: Өдөр бүр 11:30-22:00

Утас: 7000-5045

Hanwoo үхрийн мах - Дэлхийн хамгийн ховор, үнэтэй махны нэг Hanwoo үхрийн мах гэж юу вэ?

Hanwoo гэгддэг энэ үхрийн мах нь Солонгос хоолны хамгийн үнэ цэнтэй бүтээгдэхүүний нэг бөгөөд цагаан сар эсвэл Чусок (Солонгосын Талархлын баяр)-ын үеэр баярын оройн зоог барих эсвэл хүндэт зочиддоо тансаг бэлэг болгон өгдөг.

зураг
 

Өмнөд Солонгосын хөдөө нутгийн бэлчээрт тэжээгддэг Hanwoo үхэр нь өндөр гантиг буюу булчинд агуулагдах өөх нь  харагдахуйц давхаргаар алагласан, зажлууртай, бага зэрэг чихэрлэг амттайгаараа алдартай бөгөөд энэ нь органик олон төрлийн үр тариа болон өвс тэжээлээр тэжээгдсэний үр дүн юм.

Hanwoo-г амтлах боломж олдсон хүмүүсийн олонх нь үүнийг Японы Wagyu-аас дутахааргүй сайн гэж хэлсэн.

Солонгос үхэр бүрд онцгой анхаарал хандуулан тэжээдэг. Үхэр бүр өөрийн цахим үнэмлэхтэй бөгөөд тухайн малын арчилгаа, авсан тариа, эмчилгээний түүхийг нарийвчлан тодорхойлсон улсын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг.

📍 ХУД, Хаан Банк Тауэрын 1 давхарт шинээр нээгдээд удаагүй байгаа @jangsusteakhouse ресторанаас энэхүү Hanwoo стейкийг амтлаарай.

Монгол малын шимтэй, зөөлөн, шүүслэг  - Monbeef үхрийн мах

зураг
 

Дэлхийн хамгийн үнэтэй Wagyu, Hanwoo зэрэг махнаас ялгаагүй, яг адилхан чанар стандартын дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын үхрийн фермд бэлтгэгддэг Monbeef монгол үхрийн мах нь зөөлөн, шүүслэг төдийгүй шим тэжээлээр баялаг юм. Wagyu-тай адил шүүрхий шарж болгоход зориулагдсан технологи, Hanwoo-тай адил органик үр тариагаар хооллохын зэрэгцээ, Монгол орны үржил шимт хөрсөнд ургасан уураг, эрдэс бодисоор баялаг өвс, тэжээлийг тусгай жорын дагуу бэлтгэн тэжээснээр махыг илүү шим тэжээллэг, амттай болгодог.

Мөн гарал үүсэл нь тодорхой малыг малчдаас худалдан авч, малын эмчийн хяналтад 100 хоногийн хугацаанд тэжээдэг ба үхрийн хөдөлгөөнийг хязгаарлаж шимт чанар өндөртэй тэжээл болон тогтмол бүлээн усаар тэжээснээр өвс тэжээл хайж энерги зарцуулах шаардлагагүй байдаг. Ингэснээр махны ширхэг томрохгүй, биеийн шингэнээ алдахгүй илүү зөөлөн, шүүслэг мөртлөө өөх мах нь алагласан амтлаг махтай болдог байна.

Дэлхийн хамгийн эрэлттэй, дээд зэрэглэлийн үхрийн махтай эн зэрэгцэхүйц монгол үхрийн махыг дотооддоо бэлтгэн нийлүүлэх, хөдөө аж ахуйн кластерын цогц системийг бүрдүүлж инновацад суурилсан үхрийн эрчимжсэн аж ахуйг жишиг болгон үлгэрлэн хөгжүүлж байна.

Та 📍  Сүхбаатар талбайн зүүн талын Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт шинээр нээгдээд удаагүй байгаа “MG Grill” ресторанаас Monbeef стейкний зөөлөн, шүүслэг сайхан амтыг мэдрээрэй.

FB: MG - Mongolian Grill | Facebook

Цагийн хуваарь: Өдөр бүр 11:30-00:00

Утас: 7505-5551

зураг
 

Мөн Monbeef махыг хүнсэндээ ашиглахаар өөрт ойр байрлах зах, сүлжээ дэлгүүрийн махны тасгаас худалдан аваарай.

Онлайн: www.Monbeef.mn вебсайт эсвэл @ТокТок апп, хүргэлтийн утас 7533-2222 ашиглан хүргүүлэн аваарай.

#шүүслэг #зөөлөн #үхрийн #мах #шимтэй #wagyu #hanwoo #monbeef

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.