Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрүүдэд цахилгаан болон хийн халаагуур, дулаалгын материал зэрэг бараа бүтээгдэхүүний худалдаа явагдана

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
“Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи 2022” үзэсгэлэн худалдаа маргааш нээлтээ хийнэ. “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн аравдугаар сарын 8, 9-нд 10:00-16:00 цагийн хооронд Дүнжингарав худалдааны төвийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд гарна.

Үзэсгэлэнд "АБУ трейд", "Тасума", "Дашваанжил газ", "Монгол базальт", "Алтай эколос" ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн 40 гаруй компанийн төлөөлөл оролцож, цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулна. Энэ үеэр Хаан, Хас, Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг танилцуулж, иргэд хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдан авч болох юм байна.

Мөн айл өрхүүдэд зуухны стандартыг мөрдүүлэх, угаарын хийн хордлого, болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж, зөвлөмж хүргүүлэх юм хэмээн Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээллээ.

Зураг
15 | 15 | 18 цаг