Монголын мэргэжлийн тулааны спортын холбооноос энэ сарын 16-нд “WOW fight night 2” мэргэжлийн холимог тулааныг зохион байгуулах гэж байна.
Энэхүү тулааны оргил тулаан нь Ө.Баярмандах, Б.Ганзориг нарын дунд өрнөнө. Тэдний ялсан тамирчин 10 сая төгрөг авах бол ялагдсан нь таван сая төгрөг авна хэмээн тус холбооноос мэдээлэв.
Тулаанч Ө.Баярмандах "Би бэлтгэлээ сайн хийж байгаа. Аравдугаар сарын 16-нд Б.Ганзоригоос даагаа нэхэж, сайхан тулаан үзүүлнэ. Тулаан бол зодоон биш. Хэн нэгэндээ хар буруу санахгүйгээр сурсан чадсанаа үзүүлж, хэнийх нь баг сайн ажиллаж байна вэ гэдгийг харуулдаг. Үүнийг дагаад том шоу, бизнес дагадаг. Тулааны спорт үзэгчидтэй болсон, одоо дэмжигчидтэй болж байна" гэлээ. Түүнийг мэргэжлийн спортод Жалам хар хэмээдэг аж.
Тулаанч Б.Ганзориг "Жалам хараас илүү их жин хасаж, илүү хөдөлмөрлөж байгаа. Тиймээс Жаламааг ч бас жиндээ орж, тэмцээний рингэн дотор маш сайн тулалдаарай гэж хэлье" гэсэн юм.
Дээрх хоёр тулаанч өмнө нь нэг удаа тулалдаж, Б.Ганзориг оноогоор илүүрхэж байжээ.
Харин дэд оргил тулаан нь
Үүнээс онцолбол, А.Аюуш дунд үеийн тулаанч, карьертай ялагдаагүй амжилттай нэгэн бол түүний эсрэг тулалдах Б.Намсрай нь залуу тамирчин бөгөөд мөн ялагдаагүй амжилттай яваа аж.
"WOW fight night 2" тулаан New Marquee клубт болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!