Өнгөрсөн хэдэн хоногийн турш Солонгосын томоохон мэдээний сайтуудаар Монгол дахь GS25-ын тухай мэдээнүүд гарчээ. Монгол дахь GS25 анхны салбараа нээснээс хойш жил гаруй хугацаанд 100 салбар нээсэн нь ямар ч сүлжээ дэлгүүрийн хувьд олон улсад байгаагүй онцгой амжилт болсон юм. Үүнтэй холбоотойгоор тус мэдээнүүдээр дараах утга агуулгатай мэдээг цацсан байна.
“Монголд албан ёсоор нэвтрээд 18-хан сар болж буй GS25 нь аль ч улс орны жишээтэй харьцуулсан хамгийн богино хугацаанд 100 дэлгүүр нээсэн конвениенс дэлгүүр боллоо. Тэд солонгос хоолны соёлыг Монгол хэрэглэгчдэд зориулан нутагшуулах стратегийг хэрэгжүүлж, CAFE25, YouUs зэрэг өөрсдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлсэн нь Монгол хэрэглэгчдэд хамгийн эрэлттэй бараа бүтээгдэхүүнүүд болсон бөгөөд, дэлгүүрүүдийнхээ дэд бүтцээр дамжуулан Монгол хэрэглэгчдэд хэрэгцээт бүхнийг нь хотын өнцөг булан бүрд түгээн, хаана ч ая тух мэдрүүлэх олон талын чиг үүргийг гүйцэтгэж байна.”
GS25-ийн Гадаад Бизнесийн Хэлтсийн дарга Хэ-Кён Жон "Монгол дахь GS25 нь COVID-19-ийн нөхцөл байдлыг үл харгалзан, K-convenience дэлгүүрүүдийн асар их өсөлтийг бий болгох боломжийг харуулж байна. GS25 нь Солонгосын соёлыг K-convenience дэлгүүрээс гадна дэлхийд сурталчлах гүүр болж чадна” гэж хэлжээ.
Эх сурвалж:
GS25, 몽골 100호점 열었다 "몽골 1위 편의점
GS25 편의점 몽골 100호점 돌파…"현지화 전략 통
GS25, 몽골 진출 16개월 만에 100호점 개점 |
[스팟뷰] GS25, 몽골서 16개월만에 100번째 편의점 오픈
GS25, 몽골 100호점 개점..."현지 1위 편의점
GS25, 몽골 진출 16개월 만에 100호점 돌파 (
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!