Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцдэг үү?

Т.Саран, iKon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд С.Чойжилсүрэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцдэг талаар нутгийн иргэдийн төлөөлөл ярилаа. 

Тэрбээр "Цагдаагийн хүчээр хамгаална. Хүч түрж орно гэж түүхэнд байхгүй. С.Чойжилсүрэн зун ирэхдээ бид нарт хэлсэн. Тэгэхэд сайд болоогүй байсан. Би орон нутагт нь очиж танилцана. Ер нь тиймэрхүү юм болоод байгаа юм байна.

Би ер нь эсэргүүцэж байгаа шүү гэж хэлсэн. Бид хамтдаа бүгдээрээ асуусан" гэдгийг хэлсэн юм. 

Увс аймгийн иргэд тус УЦС-ыг барихыг эсэргүүцсэн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УЦС-ын ажлыг тасалдуулбал хариуцлага тооцох талаар "Засгийн газраас Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон" хэмээн мэдээлж байв.