Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Увс аймгийн Өмнөговь сумын иргэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтад саад учруулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг эрчим хүчээр хангах 90 мВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил эхлээд буй.

Уг цахилгаан станцыг барих ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр мэдэгдэж байв.

Гэвч Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд уг төслийн бүтээн байгуулалтад саад учруулж буй бичлэг тус сумын фэйсбүүк хуудаст нийтлэгджээ. Цагдаагийн алба хаагчид тэднийг тараахаар очсон ч ширүүн тэмцэл болсон нь бичлэгт харагдаж байна.

"Засгийн газраас Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпин даргад бичиг явуулж, хоёр жил гаруйн хугацаатай тасалдуулсан байх жишээтэй" хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.

Засгийн газраас ийнхүү хариуцлага тооцно гэж буй ч иргэд УЦС барих нь байгальд сөрөг нөлөөлөлтэй гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Хууль зүйн сайдын энэхүү мэдэгдэл биеллээ олж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл цааш үргэлжилж чадах эсэх хүлээлт үүсээд байна.