Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ нисэх онгоц тээвэрлэгч шинэ хөлгөө анх удаа далайд гаргав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч цоо шинэ хөлөг USS Gerald R.Ford өчигдөр анх удаа далайд гарчээ.

Уг хөлгийг хамгийн орчин үеийн техникээр тоноглохын тулд үйлдвэрлэх өртөг, хугацааг нэлээд хэтрүүлсэн юм.

Тухайлбал ашиглалтад орох хугацаа нь дөрвөн жилээр хэтэрсэн, үйлдвэрлэх зардал нь $13 тэрбумд хүрсэн гэдэг.

Ford хөлгийг өчигдөр АНУ-ын Виржиниа мужийн Норфолкоос богино хугацаанд турших зорилгоор Атлантын далайд гаргажээ.

АНУ-ын зэвсэглэлд одоо байгаа 10 ширхэг Nimitz ангиллын тээвэрлэгчдээс Ford хөлөг технологийн хувьд хол тасарсан гэгдэж байгаа.

Шинэ хөлгийг ирэх оноос армийн үйл ажиллагаанд бүрэн ашиглаж эхлэх юм байна.

АНУ-ын зэвсэгт хүчин нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 14 улсын тэнгисийн зэвсэгт хүчинд нийт 47 тээвэрлэгч хөлөг идэвхтэй ашиглагдаж байгаа. Үүний хамгийн олон нь буюу 11 нь АНУ-ынх бол дараа нь дөрөв, дөрвөн хөлөгтэй Япон, Франц улсууд жагсдаг байна.

АНУ-ын хөлгүүдийн нисэх онгоц тээвэрлэх тавцангийн нийлбэр хэмжээ дэлхийн бусад бүх улсуудынхыг нийлүүлснээс хоёр дахин том ажээ.

 

Эх сурвалж: Business Insider