ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Норвеги улс газрын тос, байгалийн хийн үйлдвэрүүдээ зэвсэгт хүчний хамгаалалтад авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Европын зах зээлд ОХУ-аас байгалийн хий нийлүүлдэг дамжуулах хоолойнууд хорлон сүйтгэх ажиллагааны улмаас дөрвөн хэсэгтээ задарсан нь тодорхой болсон билээ. Балтийн тэнгист байрладаг, Умард Урсгал 1 ба 2 хоолойнуудыг санаатай сүйтгэсэн хэрэгт Өрнөдийнхөн болон Оросын эрх баригчид харилцан нэгнээ буруутгаж байгаа.

Тэгвэл үүнээс сургамж авсан Норвеги улс өөрийн эзэмшлийн байгалийн хий, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг илгээж, хамгаалалтдаа авсан байна.

Үүнийгээ болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж Норвегийн эрх баригчид тайлбарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улс далайд байрладаг олборлолтын байгууламжууддаа тэнгисийн болон агаарын зэвсэгт хүчний эргүүлүүдийг илгээж байжээ. Харин өчигдрөөс эх газар дахь байгалийн хий, газрын тос дамжуулах, боловсруулах байгууламжуудыг цэргийн хүчээр хамгаалуулж эхэлсэн байна.

НАТО-гийн гишүүн Норвеги улс нь Европ тивийн хамгийн том хий нийлүүлэгч, газрын тос экспортлогч юм.

Умард Европын "Хамтарсан Экспедицийн Хүч"-ний орнууд тэнгисийн гүн дэх дамжуулах хоолой, кабелуудын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар уулзаж ярилцахаар болсныг Их Британийн батлан хамгаалахын сайд Бэн Уоллос өчигдөр мэдэгджээ.

Энэ бүлэгт Балтийн тэнгисийн сав газар болон Европын умард бүсийн 10 орон багтдаг юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.107.82] 2022/10/5
Энэ бүхнээс хожоо олох ганц улс л байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.102.226] 2022/10/4
Оросууд хийгээ нийлүүлэхгүй гэхээр гэрээ зөрчсөн болчих гээд байхаар нь нууцаар шумбагч онгоцноосоо хүмүүс явуулж бөмбөг тавиулж бгаад дэлбэлсэн байна. Европ хийгүй болчихоор ОХУ-н байр суурь хүчтэй болно.
0 | 4 Хариулах
za buraad l [202.131.225.197] 2022/10/4
orosuud krantaa haagad l bolon sh dee. harin amerikuud delbelj orosiin hiig zaruulahgui harin oorsdiin shingervvlsen hiigee zarah geed delbelj haysan daa. vvniig ni german uls tegej vzeed bna. odooo orosiin hyamd hiigui german fransiin vildveruud budaa bolj bna. harin turkiin ursgalaar turk serb ungar ulsuud hiigee abch bnaa..
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.60] 2022/10/4
Энэ олон улсын дунд ийм булай юм хийж чадах ганцхан орон бий. Америк. Яаж ч бодсон Орос улс НАТО гийн улсуудын усан хилээр нэвтэрч ийм юм хийх боломжгүй. Увайгүй бүдүүлэг Америкаас өөр ямарч сэжигтэй улс үгүй. Европийн улсууд олон мянган жилийн соёлын түүхтэй учир ийм юм хийх совест байхгүй.
9 | 5 Хариулах
[64.119.27.81] 2022/10/4
AMERIKIN TARHINI TEMBUURELTEER ODOO HEDEN SLAVIANUUD AMERIKIN HALTAR NIGER HUJAA MEKSIK GESEN DELHIIN HOG SHAARNUUDIN UMNUUS UHEJ BAIGAAMDA,
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.224] 2022/10/4
Эрчим хүчний дайн хэзээ ч дуусахгүй л дээ. Ялангуяа капиталист сэтгэхүй байгаа цагт.
1 | 1 Хариулах
Тэнэг иван [202.126.90.7] 2022/10/4
Зөв шүү Тгхгүй бол бузар хулмаст орк вовканууд хорлоно
5 | 4 Хариулах
Иргэн [202.170.68.162] 2022/10/4
ОХУ-н хий хоолойг гэнэдүүлж дэлбэлчээд хариу ирэх байх гэж айгаад хамгаалалт авч байна даа. НАТО-ОХУ-н сөргөлдөөн Украйны нутаг дэвсгэрээс хальдаг хальчлаа даа. Одоо байдал улам хүндрэнэ. Опек+ бүлэгийн уулзалтаар нефтийн олборлолтоо танаад эхлэхээр Дэлхийн-3-р дайн гарах нь гарцаагүй боллоо доо
2 | 2 Хариулах
Иргэн [202.170.68.162] 2022/10/4
Бүхий л дайн эдийн засгийн хямрал эрчим хүч, нефтийн үнийн өсөлт, эдийн засгийн хямралаас эхэлдэг.
1 | 0 Хариулах
Тэнэг иван [202.126.90.7] 2022/10/4
Ядаж жаахан шошо шиг тархитай бол хулмаст орос дэлбэлсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл
1 | 4 Хариулах