Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

GS25 ая тухтай дэлгүүр Налайхад 100 дахь салбараа амжилттай нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Хэрэглэгчдэдээ ая тухыг бодитоор мэдрүүлж, амьдралын хэмнэлийг нь хялбар, шинэлэг байлгах зорилготой GS25 дэлгүүр 9 сарын 30-нд Налайхад 100 дахь салбараа амжилттай нээж, хамгийн хурдацтайгаар өргөжин тэлж, 100 салбар нээсэн дэлгүүр боллоо.

GS25 ая тухтай дэлгүүр нь хэрэглэгчдэдээ өдөр тутам эрүүл, найдвартай хоол хүнс, шинэлэг содон бараа бүтээгдэхүүн дайхаас гадна өдөр бүр төрөл бүрийн бэлэгтэй урамшууллууд зарлан, ATM ашиглах, нэгж авах, автобусны картаа цэнэглэх зэрэг өдөр тутмын амьдралыг хялбаршуулсан олон үйлчилгээг санал болгодог билээ. Тэд хотын төвөөс алслагдсан дүүргүүдэд хүрч, их хотын иргэн бүрд уг ая тухыг мэдрүүлэх зорилгодоо нэг алхмаар ойртож, 100 дахь салбараа Налайх дүүрэгт өлгийдөн авлаа.

зураг
 

Тэд 100 дахь салбарын албан ёсны нээлтээ хэрэглэгчдийн хамт тууз хайчлах ёслолоор эхлүүлж, тухайн өдөр үйлчлүүлсэн хүн бүрийг төрөл бүрийн бэлэг, урамшууллаар угтан авчээ.

Худалдан авалт хийсэн хүн бүр хүрд эргүүлэн GS25 болон харилцагчдын зүгээс бэлдсэн онцгой гарын бэлгийн эзэн болж, 100, 100-н бүтээгдэхүүнүүд 1+1 урамшуулалтай худалдаалагдаж, GS25 апп-ын тоглоомын шагнал төрөл бүрийн бэлгүүдээр дүүрч, 100 дахь салбарын баяраа хэрэглэгчдийн хамт нижгэр, сайхан тэмдэглэжээ.

зураг
 

Хэрэглэгч та бүхэн өөрт ойр GS25-аар ая тухтай үйлчлүүлж, өдөр бүр танд зориулан бэлддэг онцгой бэлэг, урамшууллуудтай ойр байгаарай.

100 дахь салбарын байршил: Налайх дүүргийн 1-р хороонд байрлах ТЭС шатахуун түгээх станцын зүүн талд

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.