Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

SMART 2022 Marketing Conference 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 3
Сурталчилгаа

Монголын маркетингийн салбарын хамгийн том чуулган SMART 2022 MARKETING CONFERENCE 9 дүгээр сарын 28-ны өдөр Steppe Arena-д амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү чуулганд салбар бүрийн маркетингийн мэргэжилтэн, криэтив салбарын төлөөлөл болон эдгээр чиглэлээр суралцдаг оюутнууд тэргүүтэй 1000 гаруй оролцогч оролцсон юм. 

SMART 2022 Marketing Conference арга хэмжээний видеог ЭНД дарж үзнэ үү.

Маркетингийн салбарынхны дунд хүлээлт өндөртэй тус арга хэмжээг Монголын маркетингийн холбоо 2015 оноос хойш зохион байгуулж ирсэн ч Ковид 19 цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан юм. Салбартаа нэр хүндтэй уг арга хэмжээний энэ жилийн онцлог нь үндсэн илтгэлүүдээс гадна воркшоп, салбарынхантайгаа танилцаж, хүрээллээ тэлэх боломжийг олгох networking lounge хэсэгтэй байлаа. Энэ нь арга хэмжээг олон улсын ижил түвшний арга хэмжээнүүдтэй дүйцэхүйц болгосныг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа. 

Энэ жил “SMART 2022 Marketing conference”-д Их Британи, Сингапур, Шинэ Зеланд, Филиппин зэрэг улсуудаас дэлхийн болон Азийн маркетинг, криэтив салбарт амжилттай ажиллаж байгаа мэргэжилтнүүд салбарын чиг хандлага, криэтив салбарт технологи хэрхэн нөлөөлж байгаа тухай зэрэг сонирхолтой олон сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын талархлыг хүртсэн юм. Илтгэгчдийн онцлох эшлэлээс сонирхуулъя. 

Энэхүү арга хэмжээ нь үндсэн илтгэлээс гадна оролцогчдын сонголтоор сонирхолтой воркшопуудад оролцох боломжийг бүрдүүлсэн бөгөөд дараах 3 сэдвийн хүрээнд давхардсан тоогоор 350 гаруй хүн хамрагдлаа.

Human-Centric Innovation

Сургагч: П.Түвшинмандах /Эм Эм Си Жи ХХК-ийн Судалгаа, төлөвлөлтийн газрын дарга/; Ч.Болормаа /Мобиком Корпораци-ийн Бүтээгдэхүүн, маркетингийн албаны захирал/

Энэ воркшопоор хэрэглэгчийг хүн гэдэг талаас нь харж, тэдний суурь болоод сэтгэл зүй, нийгмийн асуудлыг нь гүнзгий ойлгож, криэтив процессын тусламжтайгаар хамгийн сайн үнэ цэнийг хэрхэн бүтээх аргачлалыг танилцуулсан юм. Судалгаанд суурилсан буюу Мобиком компани дээр амжилттай хэрэгжсэн бодит кэйс дээр тайлбарласан эхний воркшопоор шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхдээ идэвхжүүлэлтийг хүний сэтгэл хөдлөлтэй холбож хийсэн видео контентыг үзүүлсэн нь оролцогчдын нулимсыг цийлгэнүүлж, сэтгэлийг нь чамгүй хөдөлгөсөн юм.

зураг
 

Idea to Real | Real to Deal

Сургагч: Б.Тэмүүжин, Б.Анхбаяр /IO Creative Agency ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал/

Энэ воркшопоор дизайныг хэрхэн шинжлэх ухаанд суурилсан аргачлалаар хийж, гүйцэтгэгч /дизайнер/ болон захиалагч /маркетинг/ нарт богино хугацаанд, боломжит хамгийн криэтив үр дүнд хүрэх аргачлалыг боловсруулснаа танилцуулсан. Воркшоп эрэлт ихтэй байсан учир дахин цаг гаргаж, 2 удаа зохион байгуулсан юм.

зураг
 

Copywriting that Sells

Сургагч: Д.Гэрэлт-Од /Контент Маркетинг ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал/

Воркшопд оролцогчдод маркетингийн нийтлэлийг ямар бүтцийн дагуу бичих, гарчиг хэрхэн өгөх, бичсэн нийтлэлээ хэрхэн сошиал медиад тавих, сошиал медиа пост болгох, видео контентын зохиол болгон хувиргах тухай мэдлэгийг хүргэхийг зорьсон.

зураг
 

Монголын маркетингийн холбооноос зохион байгуулагдах арга хэмжээний талаар дараах сувгуудаар холбогдон цаг алдалгүй авах боломжтой.
 

   
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.