• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүү нэмэгдсэн нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

ikon.mn
2022 оны 10 сарын 3
iKon.MN

Сүүлийн үед цаг үе, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэнэтийн шийдвэрүүд ар араасаа гарсаар байна. Монголбанк мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит хурлаараа бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэсэн билээ.

Энэхүү шийдвэрийг дагаад хадгаламжийн хүү нэмэгдэх, зээлийн хүү дагаад өсөх, зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт багасах гээд олон төрлийн шууд хамаарлууд бий болно. Тэгвэл Монголын томоохон банкнуудын хамгийн эрэлттэй хадгаламжийн хүү хэрхэн өөрчлөгдөж буйтай танилцацгаая.

зураг
 
Эх сурвалж: Банкнуудын албан ёсны вэб сайт

Дээрх үзүүлэлтээс харахад иргэд ихэвчлэн 1 жилийн хугацаатай хадгаламж болон хүүхдийн хадгаламжийг түлхүү нээлгэдэг байна. Бодлогын хүү нэмэгдвэл дагаад одоо байгаа хуучин хадгаламжийнхаа хүүг ч нэмэх боломжтой. Гэхдээ иргэд санхүүгийн мэдлэг дутмаг байдлаасаа болоод энэ боломжийг ашиглаж чаддаггүй. Анх хийсэн гэрээнийхээ дагуу л явсаар байдаг.

Эцэст нь бид санхүүгийн аливаа шийдвэр гаргахдаа сайн нягталж, өөрт ашигтай хувилбарыг үргэлж эрэлхийлж байх цаг үе иржээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.117.34] 2022/10/3
hyamral dongoj unertej bna daa!
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2022/10/3
Би хас ХХБ 2 дээр хадгаламжтай. Орлого хийхэд хасын хүү анх гэрээ хийсэн 8%-раа л явна гэсэн. Харин ХХБ орлого хийхээр дагаад өсөөд бдын блэ. Хүмүүс мэддэггүй их монжуулдаг санагдсан шүү
16 | 5 Хариулах
зайлаа өмхий хятадын МАНингууд [202.179.26.176] 2022/10/3
өмхий хятадын тавиул сүйрэлсүг сонгуульд ялхын тулд 20 их наядыг тараасан энэ нь зүгээр л шууд утгаараа улс орныг хорлох бодлого байсан санаандгүй хийсэн зүйл гэж ер бодохгүй байна. хятадын бодлогоор монголын үйлдвэрлэлүүдийг төрийн зохицуулалт төрд авах нэрээр дээрэмдэж дампууруулж байгаа. 1992 онд МАН-ы хулгайчууд монголын бүх үйлдвэрүүдийг хувьчилж авцгаасан тэгээд дампууруулж урагш төмрийн хогонд өгсөн, одоо монголчууд хүнд үйлдвэр, боловсруулах үйлдвэрүүдийг дахин сэргээж эхлэхэд өмхийн хятадын МАНингууд дахин дампууруулж устгаж монголчуудыг дарамталж эсэргээрээ хятадуудыг татвараас чөлөөлж, тээвэр түүхий эдээр дэмжиж байгаа.
6 | 2 Хариулах