УИХ-ын гишүүн Б.Энхбаяр татварын байцаагчдад олгодог урамшууллын талаар Сангийн сайд Б.Жавхланд асуулт тавьжээ.
Энэ талаар тэрбээр "Татварынхны бие биеэ хэдэн тэрбумаар нь шагнаж урамшуулдаг асуудлаар “асуулт” тавилаа" гэв.
Түүний тавьсан асуулгад
- Улсын төсөвт татвар татан төвлөрүүлснийх нь төлөө татварын байцаагчид урамшуулал олгодог зохицуулалт бүхий хэрэгжиж байсан болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй журам, түүний хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,
- Дээрх үндэслэл журмын дагуу байцаагчдад олгосон урамшууллын нийт мөнгөн дүнг урамшуулал олгож эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаагаар, түүнчлэн байцаагчдын авсан урамшууллын хэмжээг холбогдох шийдвэрийн хамт хүн тус бүрээр нь гаргаж ирүүлэх зэргийг хүссэн байна.
АСУУЛТ:
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т асуултыг хүргүүлснээс хойш холбогдох албан тушаалтан 14 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр хүргүүлнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр асуултын хариуг хугацаа хожимдож ирүүлсэн бол тухайн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж заажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!