ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодоор 58 ширхэг тарваганы тулам оруулахыг завджээ

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ) болон бусад холбогдох албаныхан Өлзийт, Тавантолгой, Эмээлт, Өвөр гүнт, Баруунтуруун, Нисэх хотхоны салдаг уулзвар, Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргийн замын цагдаагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар хяналт шалгалт хийж байна.

Энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 20-ны хооронд нийт 112,997 тээврийн хэрэгсэл, 235,476 зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийжээ.Улмаар 22 удаагийн тохиолдлоор 58 ширхэг тарваганы түүхий тулам, тарваганы долоон ширхэг болсон мах илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд шилжүүлсэн байна. Мөн зөрчил илэрсэн тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, зорчигчдод сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ.

НМХГ-ын улсын ахлах байцаагч С.Отгонжаргал “Халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах, бөөс хачигт хазуулахаас сэргийлэх, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал мэргэжлийн байгууллагад мэдээлэх, эмчилгээний зорилгоор түүхий бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхгүй байх шаардлагатай. Тарваганы гаралтай бүтээгдэхүүнийг нийслэл рүү нэвтрүүлэх зөрчил маш их илэрч байгаа. Иймд хөдөө орон нутгаас тарвага, түүний гаралтай бүтээгдэхүүнийг зөөвөрлөхгүй байхыг анхааруулж байна” хэмээн зөвлөлөө. 

Хоол боловсруулах замаар тарваган тахлын халдвар авсан үед суулгах, зарим үед цусаар суулгах шинж тэмдэг илэрдэг. Ийм шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд өөрийгөө гэртээ тусгаарлан эмнэлгийн байгууллагад яралтай мэдэгдэх шаардлагатай. Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч, цээжээр өвдөх, амьсгал давхцах, ханиалгах, цустай цэр гарах зовуурь илэрдэг гэдгийг мэдээлж байна. 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.37] 2022/9/23
Тарвагчин гөрөөчин гэж малгүй ядуу айл байдаг байсан гэсэн. Мал ахуйтай айл тарвага иддэггүй зундаа махсаад болохгүй болохоор ганц нэг тарвага алж иддэг байсан гэсэн
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.174] 2022/9/23
hujaanarl hulgana iddeg! mongolchuud 5 hoshuu malaa iddeg
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2022/9/22
Бөөн бөөн бөөн амин дэм амт гэжж ванлии шүү дээ ярихиим бишээ
0 | 4 Хариулах
Зочин [107.115.243.14] 2022/9/23
Нэг том хулгана л юм шд……Дээр үед чаа гэх малгүй туу гэх нохойгүй үгээгүй ядуус л тарвага зурам шоглож махыг нь идэж арьс хөрсийг нь доншуур наймаачдад тушааж амь зуудаг байсан юм гэнэ лээ…..Манай өвөө эмээ хорё бид нарыг модоо барьсан гуйлгачин болох гээ юу гэж тас загнаад тавага зурам идүүлээгүй өсгөсөн…буянт мал байж байхад нүхэнд амьдардаг мэрэгч амьтан барьж идээд байхдаа яахав дээ….АМНЫХ НЬ ХИШИГ АР ДЭЭРЭЭ ГАРСАН ГУЙРАМЧИНГУУД
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.53] 2022/9/22
Сэжгийн
2 | 1 Хариулах
Зочин [202.55.188.87] 2022/9/22
Хөвсгөл булганы чиглэлийг сайн шалгах хэрэгтэй дамчид явж байгаа
0 | 0 Хариулах
Тулга [103.229.120.49] 2022/9/22
хотод нэг тахал гарвал дийлдэхгүй шүү, тарваганы мах идэхгүй бол турж үхчих гээд байгаа юм байх даа! тээвэрлэж явсан машиныг нь хурааж улсын орлого болгож бусдад нь сургамж болго!
3 | 1 Хариулах
Тэнэг иван [66.181.161.5] 2022/9/22
Дэлхийн улсуудад дайн, өлсгөлөн, дүрвэгч, шашны хэт экстермист урсгал, уур амьсгалын өөрчлөлт гээд л том том асуудал тулгарч байхад бид жил бүр л тарвага, самар, бөх гэсэн асуудалтай хэдэн жилээр зууралдаж суух жаргаж ч бгам бишүү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.103] 2022/9/22
энэ одоо зөндөө л агнаж байгаа юм байна даа, яана даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.120] 2022/9/23
Амьтны амь хорооно, байгальд тамхины иш, баастай нойлын цаасаа хаяна, улаан хивс дэвсэж дээр нь сандал тавьж татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авсан хэдэн арван саяын үнэтэй гоонж дээлээ өмсөж хамраа дээш сөхөж сууна. Хятадуудаас мөнгө авч цементийн үйлдвэрүүдийг дампууруулна, ган бөмбөлөг, төмөрлөгийн үйлдвэрүүдийг дампууруулна, улс орныг сэргэг босох чадваргүй болтол нь хиар хусч хулгайлна. МАН (2016-????).
0 | 0 Хариулах
bold [202.21.100.90] 2022/9/22
хулганы мах идэх нь одоо тийм гоё л юм байх даа
4 | 0 Хариулах
Тэнэг иван [66.181.161.5] 2022/9/22
Биологийн хичээлдээ ахиад суу
0 | 5 Хариулах
Зочин [107.115.243.14] 2022/9/23
Тарвага чинь том л болохоос үндсэндээ хулгана шүү дээ…..чи ч өөрөө 2 хөл дээрээ л явдаг болохоос МУУР бололтой …😄😄😄😄😄😄
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/9/22
хангамж нь ирж дээ. он дуустал тансаглах нь дээ
1 | 3 Хариулах