Амаржсан ээжид шинэ шөл уулгаж биеийг нь тэнхрүүлдэг монгол уламжлал бий. Энэ уламжлалын дагуу төрсөн эхийн ар гэрийнхэн нь эмнэлгийн гадаа, машины тээшинд шөл хийх явдал түгээмэл болсон. Нэг талаар энэ нь шинэ хоол байж болох ч нөгөө талаар эхийн халдвар хамгаалал, аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Иймээс Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв/ЭХЭМҮТ/ шинэ хонины махаар хийсэн хар шөл, цайг төрөх өрөөнд хүргэдэг үйлчилгээг нэвтрүүлжээ.
Захиалгыг өглөөний 07:30-19:30 цагийн хооронд авдаг боллоо хэмээн тус эмнэлгээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!