Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эргүүлийн үүрэг гүйцэтгэгчид усны ослоос 59 иргэний амь насыг авран хамгаалжээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг долдугаар сарын 7-оос есдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулжээ.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд усны ослын 51 дуудлага мэдээллээр 98 иргэний амь насыг авран хамгаалж, 19 том хүн, найман хүүхэд усанд осолдсоныг цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан байна.
Усанд осолдож нас барсан хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3.5%-аар буурсан дүнтэй байна. Улаанбаатар хот нь Туул, Тэрэлж, Хэрлэн гурван голын ай сав газар аялал зугаалгын орчин бүхий онцлогтой. Жил ирэх бүр аялал зугаалгын улиралд зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнийг дагаад голын усны осолд өртөх иргэдийн тоо өсөх эрсдэлтэй байдаг.  
Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/778 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт долоон маршрутаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт давхардсан тоогоор 2,498 алба хаагч, 383 нэгж техник, 210 завьтай үүрэг гүйцэтгэж 67,207 иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 19,648 ширхэг тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 7,107 автомашиныг эргээс холдуулсан.

Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд

  • Голын усанд боогдсон 19
  • Автомашинтай голд суусан 34
  • Голын усанд живж байсан зургаа буюу нийт 59 иргэний амь насыг авран хамгаалж, голын усанд суусан 20 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан талаар НОБГ-аас мэдээллээ.
зураг