Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох нөлөөллийн ажил зохион байгуулах талаар санал солилцов

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
ЭМЯ

Эрүүл мэндийн яамнаас Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг НЭМГ-ын Д.Баярболд нээж, эрүүл мэндийн салбараас 2022 онд оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулах талаарх товч танилцуулга хийв.

Эрүүл мэндийн яам, НЭМҮТ-өөс оюутан залуучуудыг эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгоход бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр оюутан залуучуудын дундах эрт илрүүлэг үзлэгийн зохион байгуулалт болон даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан, эрүүл мэндийн боловсрол олгох сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг шинэлэг, үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах зэрэг асуудлуудыг харилцан ярилцаж, санал солилцов хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Зураг
15 | 15 | 20 цаг