ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: Хийн хоолойн асуудлаар ААН-ийн түвшинд эдийн засгийн тооцоолол хийх байр суурийг БНХАУ-ын тал илэрхийлсэн

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Узбекистан улсын Самарканд хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Дээд хэмжээний уулзалт болж байна. Манай улс ШХАБ-ын ажиглагчийн статустай.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар өчигдөр уулзсан тухай мэдээлсэн.

Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгчээ. Тэрбээр ШХАБ-ын уулзалтад оролцож буй багийн бүрэлдэхүүнд явж байна.

УБТЗ-ын парк шинэчлэл, төмөр зам болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо

Түүний өгсөн мэдээллээс хүргэж байна. "Гурван улсын төрийн тэргүүний уулзалтаар Монгол Улсын хувьд УБТЗ-ын парк шинэчлэл, төмөр зам болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо.

Зүүн, баруун чиглэлийн босоо төмөр замыг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. 

БНХАУ-ын дарга холбох боломжтой төмөр замуудаа холбоод явах зүйл хэллээ. Холболтын ажлууд хүлээгдэж буй зарим төмөр зам бий. Тухайлбал Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг холбохоор байр сууриа илэрхийллээ гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа ОХУ-д очиж хийн хоолойн асуудлыг ярьж байсан. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой татах асуудалд БНХАУ-ын тал нааштай хандаж буйгаа илэрхийллээ. Аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийе гэсэн нь өмнө нь илэрхийлж байгаагүй байр суурь бөгөөд чухал ач холбогдолтой юм. Энэ нь манай бүс нутгийн хөгжлийн интеграцчлал, Монгол Улсын эдийн засгийн бие даах боломжуудыг хангаж өгсөн олон зүйлүүдийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Эрдэнэбүрэн болон Эгийн голын усан цахилгаан станцуудыг барих тухай асуудлыг тавьсан. Усан цахилгаан станцуудын асуудал цаашдаа нарийвчлан яригдах болов уу" гэв.

ОХУ-аас Монгол Улсаар дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах ажил 2024 он гэхэд албан ёсоор эхэлнэ. Төсөл хэрэгжсэнээр Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 960.5 км хийн хоолой татагдана хэмээн Шадар сайд танилцуулж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.2.18] 2022/10/17
Хятад авах, авахгүй эсэхээс нь үл хамаараад эхний ээлжинд 8 тэрбум доллараас нь чадлынхаа хэрээр улсдаа нааж үлдэцгээе ээ. Ямар бидний мөнгөөр барих гэж байгаа биш. 2 том улсын хоорондох ярианд энэ коммент бичиж байгаа хорхойнууд ч бас юув дээ.
0 | 0 Хариулах
ghh [66.181.168.8] 2022/9/21
хийн хоолойгоо эртхэн боль оо
0 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2022/9/16
Zugeer many ug l helsen bna.
0 | 0 Хариулах
Danko [96.248.41.119] 2022/9/17
Manj ug
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/9/16
Хужаа Хүрэлбаатар хуцахнээ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.160] 2022/9/16
Хотгор шанагын хулгайч зайлөө
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.243] 2022/9/16
Эн худлаа пппс шүү саяхан л төмөр зам хэрэггүй ашиггүй гээд бсн нээлтэн дээр нь шэээсээ савируулцан би барьчихлаа гээд гүйж явсан 2 байтугай нүүртэй авлигчин
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.155] 2022/9/16
Түүгээр явсан гайг үүгээр дуудна аа гэж… ингээд балрах замдаа орлоо
0 | 0 Хариулах
zochin [64.119.18.168] 2022/9/16
Хүрэлбаатар төсвийн мөнгийг хувийн юм шиг зарцуулж их мэдэгчийн байр сууринаас бүгдийг шантаажилж сурснаас биш Хөгжлийн бодлого тодорхойлох хэмжээний мэдлэг байхгүйш дээ Зайлуул.Харж л байя бүгдээрээ. Сангийн сайд, МБ-ны ерөнхийлөгч 2 луу дайрч давшлахаас өөр юм хийхнэ үү яах нь.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/16
Мөнхийн мөсөнд хучигдсан тив гэгддэг Антарктидын мөс жилээс жилд маш хурдацтай хайлж, хүн амьтанд аюул занал учруулж, дэлхийн дулаарлын хурдыг нэмэгдүүлсээр байна. Ингэхдээ тус тивийн мөс хурдны дээд хэмжээгээр хайлж байгаа бөгөөд энэ нь дэлхийн байгаль, экологид ноцтой сүйрэл авчрахыг үгүйсгэхгүй аж. Антарктид нь асар том хэмжээтэй, дөрвөн километр орчим зузаантай мөсөөр битүү бүрхэгдсэн байдаг ба дэлхий дээрх цэнгэг усны 90 хувь нь энэ тивд хадгалагддаг гэж үздэг. Энэ нь цагаан тивийн мөс урьд өмнө үзэгдэж дуулдаагүй хэмжээгээр хайлж, далайд цутган орсноор далайн түвшин тэр хэрээр нэмэгдэж байгаа гэсэн үг юм. 2012 онд антарктидын мөс жилд 70 тэрбум тонноор багасч байсан бол энэ жил 219 тэрбум тонноор хорогджээ.Эрдэмтдийн үзэж байгаагаар улс орнууд нэгдэж яаралтай арга хэмжээ авахгүй бол дараагийн арван жилд хайлах мөс далайд цутган орсноор 2030 он гэхэд манай гаригийн далайн түвшин 25 сантиметрээр нэмэгдэх аюул хүн төрөлхтөнийг хүлээж байна.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.161.56] 2022/9/16
Bolovsonoor no gej ee haha dorniin humuus shuud ugui gehgui todorhoi
3 | 1 Хариулах