ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэх, ТЭЗҮ-ийг эхлүүлэхээр тохиролцов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны өдөр болов.

Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.

Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, Техник, Эдийн Засгийн Үндэслэлийн/ТЭЗҮ/ ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо.

Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.

Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов.

Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ.

Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.

Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо.

Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.

зураг
 

Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.

Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ.

Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.

Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.

 

Эх сурвалж: ЕТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
50
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Oros, Mongol, Hyatad 3 yavj bgaad... Tegsen chin.. [202.126.90.159] 2022/9/19
Kkk.
0 | 0 Хариулах
Oros, Mongol, Hyatad 3 yavj bgaad... Tegsen chin.. [202.126.90.159] 2022/9/19
Mongol n oichood ogch gene.
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.46] 2022/9/16
тунхаг төдий уулзалт л даа. бүтэж ч мэднэ. бүтэхгүй ч байж мэднэ
1 | 1 Хариулах
H [202.21.108.145] 2022/9/16
АНУ-н элитүүд бол Монгол гэхээр хаана байдгийг ч мэдэхгүй шдэ. газрын зураг дээр зааж ч мэдэхгүй.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.114] 2022/9/16
Тийм биш болгохын төлөө бид хөгжих ёстой. 90-ээд оны эхээр энгийн япончууд “Монгол” гэдэг нэрийг ч мэддэггүй байсан.
3 | 0 Хариулах
Тоймч [192.82.85.218] 2022/9/16
Монгол хүний тархи бага багаар угаагдсаар байгаад эрүүл сэтгэх хүн өдрийн од шиг болсон. Барууны суртал ухуулга жижиг орны хүн амын өсөж яваа хэсэг залуучуудыг дараа нь иргэд, эцэст нь улс төрчдийг өөрийн итгэл үнэмшлээс төөрөгдүүлж эрүүл сэтгэх хүнгүй болгоод улс орныг нь сэлүүргүй завь шиг дуртай зүгрүүгээ чирч явдаг гэж америкийн сэтгүүлч бичсэн байдаг. Монголд Украйн шиг болоход ойрхон байгаа шүү. Оросууд аргагүйн эрхэнд дайны ажиллагаа эхлүүлсэн. Манайд украйн шиг нацист үзэлтэн байхгүй бол анархист, мазохист, хоосон толгойтой алиа ардчлагчад зөндөө
3 | 4 Хариулах
Зочин [202.126.90.141] 2022/9/16
Тиймээ , муу өмхий комнийст үзэл сурталаас бага багаар угаагдасаар эрүүл саруул залуу үе ирж байна өгөршсөн өмхий хожуул минь
5 | 2 Хариулах
Зочин [192.82.72.251] 2022/9/16
76n bug chutgur bolhiin gaihamshig gedeg zohiol bichdiimuu te hu
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.251] 2022/9/16
Hvn er ni zagnuulj haraalguulj bgaal mungutei boldiishd tiim bgaaz de Hvrelsvh huurhii 4n jil bayajihiin tuld 4n jil zagnuulj haraalguulna vr dvnd ni bayan bolj aig ayulgui gedes tsatgalan amar jimer aj turun amidran suuh ni ee gej mundag l bgaaz de harin archaagui ataarhagch erchuud shulsee goojuulj ataarhaj uursaj suunaa gej yutai horsoltoi unen vg ve de tiimee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/16
Эрүүл ухаанаар бодоход монгол хөгжихгүй байгаад орос хятад америк европ ямар ч буруугүй. Зөвхөн орк монголчууд өөрсдөө л буруутай болох нь нүдэнд ил харагдаад байна. МАН АН-ыг хэлэлтгүй нийгэмд хоёр монгол хүн тутмын нэг нь хувиа бодож довоо шарлуулсан хувийн ашиг сонирхолтой бэртэгчин оркууд байдаг гэдэгт би итгэдэг.
3 | 2 Хариулах
Эбо [103.142.76.69] 2022/9/16
Бүх зүйл сайхан болно.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.28] 2022/9/16
Тэнэг хүн шиг инээхээ болимоор юмаа
4 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/16
Хятад улс хүлэмжийн хий хүхрийн хий метан хий хамгийн их ялгаруулагч улс. Хятад нүүрснээс татгалзах ёстой.
1 | 1 Хариулах
Зочин [166.194.136.7] 2022/9/16
Орос-Монголын хамтарсан Уран олдворлох боловсруулах мундаг компани байгуулаад алаад өгөх юм болоод байсан хаана байна хөө ? Орос ах нараасаа нэг сайн асуугаад өгөх хоншоортой мояа дурак байна уу ?
5 | 4 Хариулах
Zochin [202.55.191.130] 2022/9/16
Nuguu 2 ni Huk.d helsen bhdaa. Tanai darhani zam 200km gee bizdee. Arai l shaj bgam bishu gj xaxa. Nuguduh ni tsetseglegch bolod modoo tariad suuj gsn bhaa.
3 | 0 Хариулах
Зочин [166.194.136.7] 2022/9/16
Олон жилийн өмнө РЖД-гийн захирал Якунин ( Путины их ойрын хүн ) нэг удаа Монголд ирж салаавч харуулаад буцахдаа…УБТЗ-ыг хос замтай бүрэн цахилгаанжуулсан орчин үеийн ТЗ болгоно гэж тшм хулхи үмхүүлээд явсан даа…..одоо бол би л хувьдаа оросуудад түй ч итгэхгүй…Л.А.ЛАРЫН ХУДАЛЧ ПИ.Z.ДАНУУД
4 | 2 Хариулах
tanai amerikuud harin mongoliig mini [64.119.25.203] 2022/9/16
ardchiliin ariun aral bolgoj ogon gesen haan bna. yamar geech tuslamj demjileg ogson yum be dee. amerikuud uud ireed ijil hvsten transjender nariiin erhiig hamgaalah talaar sanaa zobj ireh bolgondoo asuuj demjihiig shahaj baidag daa..amerikaas mongold oligtoi neg tuslamj ogoogui gants ogson ni maynganii hogjiin zam neretei 20 orond ogson tuslamj 270 say dollar daa. iim bna bodit baidal chin..
2 | 0 Хариулах
АВТО машины [202.126.89.24] 2022/9/16
ИМПОРТОО хориглоочэээ.. импортын 60% зөвхөн төмөр авч. түгжрэл үүсгэхэд зарцуулдаг тэнэг үхэрнүүд !!!
3 | 3 Хариулах
Зочин [166.194.136.7] 2022/9/16
Битгий балайр хүү минь чамаар юу унахаа заалгахгүй….хотын бөглөрөөнд багтарч үхчих гээд байгаа бол чи өөрөө хөдөө гарч амьдар
4 | 3 Хариулах
Зочин [192.82.72.251] 2022/9/16
Hvn mashin unj yavah ni hvnii erh bailtai yum ug ni getel chi irguu yu chalichina ve gej. Mashin yavah zam aa barij beld ok
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/9/16
Банкууд нь 100К байтугай 100$ ч өгөхгүй болжээ. Гадны хэдэн нөхдүүддээ барьж идүүллээ….
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/9/16
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд оролцоогүй нь олон нийтийн анхаарлыг татаж бна. "Намайг урина гэсэн, би очмоор бна” гэдгээ өнгөрөгч 5-р сард хэлж байв. У. Хүрэлсүх Засгийн тэргүүн байхдаа хамгийн сайн дэмжсэн хүн гэдгийг энд бас дурдах хэрэгтэй, гэхдээ тэр түүнийг урьсангүй. Эхлүүлснээс нь хойш дуустал нь тасралтгүй чичлүүлж олны нүдэн дээр энэ олон жил “шороо овоолсон, өөр юу ч хийгээгүй” мэтээр хамгийн их хараалгуулсан хүн нь МУ-ын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга юм. Танд баяр хүргэе 👏👏👏
9 | 5 Хариулах
Зочин [166.194.136.7] 2022/9/16
Эм Си Эс компани эхлүүлээд зүв зүгээр явж байсан ТЗ-ын барилгын ажлыг женко батлага ЗТБХБЯ-ны сайд болонгуутаа болиулсан түүхтэй….хувийн компани ТЗ барьж болохгүй,заавал улс барих ёстой,нарийн царигаар ТЗ баривал Хятадууд танкаа ачаад ороод ирнэ гэх мэтийн үлгэрүүд ярьж тархи толгой угаасаар ТЗ-ын барилгын ажлыг олон жил хорлон саатуулсан түүхтэй….зүй нь бол женко батлага шоронд сууж байх учиртай хүн
5 | 3 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/9/16
Тэр 280 сая долларыг чинь Энержи Ресурс Рейл ХХК авсан юм байна билээ
6 | 2 Хариулах
Зочин [166.194.136.7] 2022/9/16
Юун гуя гэдэг шиг яасан цочмог эмзэг хүлээж авч байна аа……Энержи ресурст түй ч хамаа байхгүй….батлага аваад үрэн таран хийсэн мөнгө…
3 | 2
Зочин [166.194.136.7] 2022/9/16
Энержи ресурс улсаа сохор зоос ч авахгүйгээр гадаад зах зээл дээрээс мөнгөө босгочихсон байсан юм шүү дээ….овоолсон шороонд аудит оруулна гэж зүтгэснийхээ төлөө М.Эхсайхан ТЕРРОРИСТ болж хувирсан…тэгснээ зохиомол хэргээр шоронд хийсэн
3 | 3
hujaa zeeleer barih gesen sh dee. [64.119.25.203] 2022/9/16
mss-iin ter gereeg vzeed daraa ni hutsaarai ho. tabin tolgoig 100 hubi ogon. tomor zamiig ooriin horongoor bariad 30 jil ashiglaad mongol ulsd ogon. tomor zamiig oorsdiin ajilchid barij ashiglan geed l. mongol ulsd ashigtai yu ch bgaagui shuu.
1 | 2
30 ЖИЛ ЯРЬЦӨӨН [202.179.27.62] 2022/9/16
30 ЖИЛ ЯРЬСАН БАЙДЫ ШҮҮ
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/9/16
Манай тэнэг энд юугаа ярьж хуйхаа маажихавдээ. Зүгээр агуу тэнэг төрхөөрөө малийгаал сууж бхаас
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.152] 2022/9/16
Ашиг сонирхол нэгдэхгүй 10 жил өнгөрлөө бид дотооддоо бусдын сонирхол татах эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй улсын төсөв экспорт нэмж импорт багасгахад чиглэхгүй хэдэн барилга барьхад чиглэгдэж маш их алдагдалтай батлагдаж гадаад өр нэмж байна дотооддоо зөв бодлого хэрэгтэй байна
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.102] 2022/9/16
Казакстан улс Хятад улсаар маш том мэдэгдэл гаргуулаад авлаа энэ маш зөв шүү тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдалыг тууштай дэмжинэ ээ гэж одоо юунаас айхав дээ.
12 | 1 Хариулах
zochin [192.82.65.56] 2022/9/16
Ухаантай, алсын хараатай улсууд юм чинь
4 | 0 Хариулах
Зочин [103.26.195.120] 2022/9/16
Монгол, Орос хоёр улс удахгүй Хятадын Мексик болно. Бараг болцон
6 | 2 Хариулах
Зочин [202.21.117.2] 2022/9/16
Амжилт сайхан мэдээнүүд байна
1 | 3 Хариулах
зочин [66.181.161.5] 2022/9/16
Хийн хоолой Орс 2-с хол явах юмсан ер бол ивануудаас
12 | 4 Хариулах
Зочин [66.181.185.72] 2022/9/16
kkk, hogshoon chi hajuu Bold zaluu esvel hamar hashaanii Baldan 2 oos lav zugtaj chadahgui bh.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.72.251] 2022/9/16
Dlob, Bold - Nadlab Baldan ha ha muu teneg Boldoo chin Enkhbold
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.217] 2022/9/16
we are chingis khan mongolian people string in the world, chinese people horrible in the world.
2 | 4 Хариулах
Зочин [172.103.240.84] 2022/9/16
Нөгөө л улиг болсон чингисийн монгол, баатарлаг монгол гэдгээ боль. Аль хэдэн зууны өмнөх түүхээрээ орчин үед амьдархаа болих хэрэгтэй. Ирээдүйд яах тухайгаа ярьж суу, өнөөдөр чингис биднийг аврахгүй
3 | 2 Хариулах
Зочин [23.106.56.53] 2022/9/16
Naaduul chini zoriud hunii durguig hurgeh gesen orsuudiin uildel shuu dee
0 | 1 Хариулах
zochin [202.21.110.250] 2022/9/16
хахахахаха
0 | 1 Хариулах
Haha [202.126.88.127] 2022/9/16
Mongolchuud аль нэгний х нь яшка наас
0 | 2 Хариулах
Зочин [202.131.248.178] 2022/9/16
Дарханы замаа тавьж чадахгүй 3 жил болж байж үхсэн ацных нь коридор
10 | 0 Хариулах
РАВДАН [1.212.46.242] 2022/9/16
Хүрэлсүг гэж нэг хүний сүг байнаа. Ганцаараа малийтлаа инээж нтр. Шүтээнүүдтэйгээ уулзаад баярлаж байгаа жаахан хүүхэд шиг. Ийм новшийн Еөк.тэй бид нар ч азгүй ард түмэн юмдаа.
15 | 5 Хариулах