ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Буянт-Ухаад инновацын төв байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг нүүлгэх ажлыг судлахаар боллоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Буянт-Ухаад инновацын төв байгуулах асуудлыг танилцуулсан талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд болон инновац, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх асуудлаар танилцуулга хийсэн бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, инновацын төв болгон өргөжин хөгжүүлэхээр судалж шийдэх үүргийг ЗГХЭГ-ын дарга чиглэл болгосныг тэрбээр хэллээ.

Н.Учрал "Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын барилга байгууламжийг илүү үр ашигтай ажиллуулах чиглэлээр манлайлалтай ажиллах, Засгийн газраас өмнө нь төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай нүүлгэх тогтоол батлагдсантай холбоотойгоор бид энэ танилцуулгыг хийсэн. Өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, тогтолцооны хувьд амжилттай явж чадахгүй байсан Мэдээлэл, технологийн паркийг түшиглэн инновацын төв болгон өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Орчин үеийн, өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн аж үйлдвэрийн салбарыг бий болгох, шинэ технологи бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, оюуны өмч судалгааг эргэлтэд оруулах, эдийн засгийн эргэлтэд оруулсан эдгээр оюуны өмчүүдийг экспортлох, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлал болно. 

Цаашдаа Мэдээлэл, технологийн паркийн үйл ажиллагааг өргөжүүлснээр хувийн хэвшил, технологийн компаниудаа үйл ажиллагаа явуулах боломжийг хангах, татварын ээлтэй орчин бүрдүүлэх, и-бизнесийн шинэ эрх зүйн орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгосон виртуал оффис байгуулахыг бие даан хөгжүүлэх боломжтой гэж танилцуулга хийлээ" гэлээ. 

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар нь орон зайнаас үл хамаарч ажлаа явуулдаг тул заавал Улаанбаатарын төвд софтвэйр хөгжүүлж байгаа болон харилцаа холбооны бусад компани И-Монгол академи байх шаардлагагүй гэж үзэж байгааг тэрбээр нэмж хэлэв.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ТИС миус ийн урьд байгаа [192.82.70.177] 2022/9/16
БАЙШИНГАА буцааж аваачээ... !! НЭРТЭЙ нэргүй % лагдаад дууслаа .. !! уг нь ШУ ны бла бла улсын мэдлийн байшин биз дэ !!!
0 | 0 Хариулах
ТИМОН [192.82.70.177] 2022/9/16
ХСЭГ ярих юмтай боллоо.. нэг хэсэгтээ л бла бла ярих биз дэ.. ха ха ха. ҮНДСЭН нөөц гэдэгээ БИТГИЙ мартаарай.. бүр олон улсын нөөц шүү !!! маш их үнэтэй.. шууд үнэлэгдэхгүй хүний амь нас ! олон улсын нүүр царай шууд харагдах.. асар их үүрэг хүлээдэг байшин талбай шүү !
0 | 0 Хариулах
Зочин [192.82.74.49] 2022/9/15
Нисэх Яармагийн гацаа дээд цэгтээ хүрээд байхад!!! Бас яах гээд бужигнуулах гээд бнаа! Больж үзээрэй.Байсан газарт нь ажлаа л сайн хий.Ажилдаа ойр гээд ажлаа ажилчид чинь ч зохицуулсан байж таараа! Зүгээр л ажлыг нь сайжруул! Юун нүүлгэх!!
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.24.230] 2022/9/14
Ганц жилийн дотор доктор болдог хүн арай илүү сэтгэх байлгүй дээ. Бусад жилийн докторуудын хувьд яах бол. Хуурамч гээд хураавал барьцах хүнтэй л юм бна
2 | 0 Хариулах
Зочин [166.194.136.15] 2022/9/14
МАН-ын өлөн ховдог МАНГАС нуудын өлсөгөлөн ходоод юуг ч торохгүй шингээнэ дээ…
0 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/9/14
ЗА САЙН Л АЖИЛЛААРАЙДАА. УУЛ НЬ МОНГОЛ УЛСАД 200,000 IT инженер гараад ирвэл ЮУН ОЮУ ТОЛГОЙ Л БОЛНО ШҮҮДЭЭ.ЦААШИД IT аар сурах залуусын тоонд анхаарч сайн сурталчилгаа хийх нь зөв.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.50] 2022/9/14
МАН-ыхан жоохон ул суурьтай юм хийж байж УЛсаа самараа, НИСЭХЭД БҮҮ ГАЙ БОЛ, Та нар бүгд онгоцоор ниснэ, тэр онгоцыг нисгэхийн тулд бааз суурь инженер техникийн ажилчид, нисгэгч, нислэгийн удирдагч гээд олон төрлийн хүмүүсийг сургах, хэрэгцээ шаардлага байдаг юмаа, мөн онгоцны засвар үйлчилгээ, техник үйлчилгээ, шалгалтын нислэг гээд маш олон төрлийн нислэгүүдийг авах нөөц хэрэгтэй байдаг юмаа. Нэг салбарыг хөгжүүлэх гээд нөгөө салбараа устгаж болохгүй ээ, тийм лаг IT хийх гээд. байгаа юм бол Налайх гээд сайхан газар байна, эсвэл 21-р хороолол, сонгино хайрханд олон гэр хороолол байна. Тэр айлуудын газрыг чөлөөлөөд тэнд IT төв бариад оруулж болно. IT бол хаана ч хийж болно, дэд бүтэц нь тог интернет шилэн кабель байхад болно. Нисэх-н дэд бүтэцэд маш их юм хэрэгтэй байдымаа, IT гаа сайн ойлго, IT заавал том байр сав хэрэггүйэээ, технологи, know-how л хэрэгтэй, гэрээсээ ч кодоо бичиж болж байна аа өнөөдөр, Нисэхрүү ирж очихын түгрэлд орж цагаа үрэх тийм хүмүүс байхгүй ээ.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.21.136] 2022/9/15
Налайх Городокийг ашиглаачээ. тэнд хоосон талбай, байр байна
0 | 0 Хариулах
Монгол залуу [112.72.14.180] 2022/9/14
Зарим радио долгионы дохио унаад байдаг газаршдээ гайгүй байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.50] 2022/9/14
Иргэний нисэхийн сургалтын төв болго, наад Нисэх чинь өөрийн гэсэн зориулалттай ирээдүйд Иргэний нисэх хөгжих үндэс суурь бол Буянт-Ухаа Нисэх буудал юм, АСЕМ-ын үеэр маш их хөрөнгө оруулалт хийж Агаарын навигацийн бүх тоног төхөөрөмжийг шинэчлэсэн, ядаж Нөөц АTC болгож ашиглах ёстой, Иргэний нисэх олон Улсын иргэний нисэхийн байгууллагад гишүүнээр элссэн байдаг. Нисэхийн сургалтын төв өнөөдөр нэг умгар байранд Нисгэгч, диспетчер, холбооны инженер гээд олон мэргэжилтнүүдэд сургалт явуулж байна. Цаашдаа орон нутаг болон онцгой байдал гээд жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх, сургах, завсар үйлчилгээ гээд олон төрлөөр энэ буудлыг ашиглах ёстой. Учрал аа мэддэг салбар луугаа ороо, Монгол Улсын Иргэний нисэхийн хөгжилд бүү саад бол дүү минь
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.191] 2022/9/14
Udahgui ih zasag hothon, uchral residence bolno
2 | 0 Хариулах
Зочин [202.179.21.193] 2022/9/14
Нисэх буудлаар нь ашиглаач !
0 | 1 Хариулах
Za za bolj l b na sh dee [49.0.137.164] 2022/9/14
Sain b naa demjinee Hot tertei terguu boglorood tag
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.109] 2022/9/14
Учрал гишүүний хэлсэн "мэдээлэл технологийн салбар орон зайнаас үл хамаарч ажлаа явуулдаг" гэдэгтэй санал нийлж байгаа ч "Цахиурын хөндий"-д мэдээллийн технологийн компаниуд олноор төвлөрсөн байдаг нь бас нэг шалтгаантай шүү.
0 | 0 Хариулах
Пээ [202.126.89.250] 2022/9/14
Цэргийн нисэх онцгой байдлын төв болгооо
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.136] 2022/9/15
Цэргийн нисэх чинь Налайхад байр аэродромтой. Тэндээ очиж тэр баазаа байгуулаач
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2022/9/14
Драгоныг нүүлгэвэл таарна. Монгол улсад инновацийн төв байгуулах нь эрт байна. Манайх арай болоогүй юм уу Түүний оронд хотын төвд байгаа орон нутгийн түгжрэлийг бууруулах зорилгоор том орон зайд зохион байгууллалтайгаар драгон төвийг шилжүүлэх саналтай байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.242] 2022/9/14
буянт ухаагийн газарт шунаад хэдэн МАНгарууд чичирч байнаа
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.35] 2022/9/14
Больж үз нөөц буудлаар ашиглаж л таарна үе үе. Яам гэж байгамд л барилга байгууламж газрыг нь хумсална
3 | 1 Хариулах
ЗОЧИН [64.119.23.145] 2022/9/14
ТӨРИЙН АЛБА МААНЬ УЛАМ ТОМОРСООР.МОНГОЛД ХҮНД СУРТАЛ БОЛ АЙМШИГТАЙ. ОДОО ХУВИЙН ХЭВШИЛ Ч ХҮНД СУРТАЛ ИХТЭЙ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. УДАХГҮЙ ХОТООРОО ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРООД ЮУН ЦАХИМ ХӨГЖИЛ МАНАТАЙ БОЛОХ БАЙХДАА. ХИЙЖ БАЙГАА ТӨСЛҮҮД НЬ Ч БОЛХИ ЮМ БАЙНА ЛЭЭ.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.86.3] 2022/9/14
Баян хушуу нүүлгэ попоо
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/14
Нисэх онгоцны буудал дээр чингис хаан гэсэн нэр муухай харагдаж байна.
2 | 0 Хариулах