ЗӨВЛӨМЖ: Энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүй
Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед энтеровирусийн халдвар эрс нэмэгдэж байгааг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар (НЭМГ)-аас сэрэмжлүүлж байна. Энэ төрлийн вирусийн халдварт хүүхдүүд ихээр өртөж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн гэдгийг мэдээлэв.
Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

