Корэкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Золжаргалтай ярилцлаа.
- Блокчэйн гэж яг юу вэ?
Блокчэйн технологийг хамгийн энгийнээр тайлбарлавал итгэлцлийг бий болгох дэд бүтэц юм. Иргэд, байгууллагууд хоорондоо мэдээлэл, хөрөнгө дамжуулахдаа гуравдагч этгээдээр /банк, төр, нотариат, даатгал г.м/ тухайн мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг. Монгол Улс өнөөдөр итгэлцлийн хямралд орсон. Хүн хоорондын итгэлцэл үгүй болж, хээл хахууль, хүнд суртал нийгмийг сөхрүүлж байна. Тэгвэл Блокчэйн технологид шилжиж, хүний оролцоогүй энэхүү итгэлцлийн асуудлыг шийдчих юм бол Монголчууд жинхэнэ цахим үндэстэн болох юм. Жишээ нь та виза мэдүүлэхдээ өөрийн банкны дансны хуулганыхаа хураангуйг A талд аваачиж өгөх шаардлагатай болно. Таны банкны хуулга үнэн бодитой эсэхийг зөвхөн C тал буюу банк өөрөө баталгаажуулна. Баталгаажуулахын тулд банк руу очно, очерлоно.
Мэдээллээ үнэн зөв гэдгийг заавал төвөг чирэгдэл болохгүйгээр нотлох боломжийг Блокчэйн технологи олгож байна. Нэг үгээр хэлбэл Блокчэйн нь A,B,C талуудын дунд дэд бүтцийн үүргийг гүйцэтгэж, итгэлцэл бий болгох ажлыг компьютерын шинжлэх ухааны ололтууд болон криптографикийн аргаар шийдэж буй технологи юм.
- Блокчэйнээс өөр шийдэл байхгүй хэрэг үү ?
Блокчэйнийг ерөөсөө огт байхгүй гэж төсөөлье. Тэгвэл одоогийн байгаа технологи, системүүдийг ашиглан дижитал шилжилтийг хийх боломжтой юу гэвэл мэдээж боломжтой. Харамсалтай нь бидэнд тулгамдаж буй асуудлууд бүрэн арилахгүй. Яагаад гэвэл хоёр компани хоорондоо найдвартай мэдээлэл солилцохын тулд тэр мэдээллийг дамжуулах итгэлтэй сувгууд хэрэгтэй. Эдгээр сувгуудыг хооронд нь холбохын тулд асар их механик ажиллагаа шаардагдана. Тэгвэл 2 ширхэг биш 3,4 мянган компани хоорондоо мэдээлэл солилцох бол яах вэ? Тэрхүү мэдээллийг өөрчлөгдөхгүй найдвартай дамжуулах хамгийн тохиромжтой суваг нь блокчэйн болоод байна.
- Монгол улс яагаад заавал өөрийн блокчэйн сүлжээг хөгжүүлэх шаардлагатай вэ?
Монгол Улс тусгаар тогтносон улс орон л бол Блокчэйн, Хиймэл оюун ухаан хоёрыг заавал өөрсдөө хөгжүүлэх ёстой. Учир нь:
- Тэгвэл дотооддоо блокчэйн хөгжүүлэх нь хэр зардалтай вэ?
Мэдээж энэ технологийг хөгжүүлэхэд маш их өндөр зардалтай. MIT проффесоруудыг урт хугацааны турш санхүүжүүлж, нэмэлт судалгаа шинжилгээний зардал гаргана гэдэг бол том зардал юм. Гэвч нэг сайн мэдээ нь энэ технологи маань дэлхий нийтэд итгэл өгөхийн тулд бүх код, судалгааны ажлууд, нээлттэй байршуулдаг. Тэдгээр бэлэн судалгаа, шинжилгээ дээр тулгуурлаж, Монголчууд блокчэйн хөгжүүлж байна. Жишээ нь, Corex блокчэйний хувьд олон нийтээс мөнгө босгох замаар блокчэйн хөгжүүлж, бага зардлаар төр, хувийн хэвшлийн байгууллагуудад энэхүү технологийг нэвтрүүлж байна. Блокчэйнийг байгууллагууд ERP систем шиг хөгжүүлбэл зардлыг нь дийлэхгүй. Харин сүлжээ үүсгэж чадлаа гэхэд тус тусдаа үүсгэсэн сүлжээнүүдийг хооронд нь холбох гүүр, зохицуулагч байгууллага заавал хэрэгтэй. Corex энэ ажлыг хийж байгаа юм.
- Монгол Улсад ямар ямар салбаруудад блокчэйн нэвтэрсэн байгаа вэ?
Технологийн салбарын топ экспертүүдээс бүрдсэн манай баг хамт олон Блокчэйнийг боловсролын салбарт нэвтрүүлж эхэлсэн. Иргэд шинээр ажилд орохдоо дипломныхоо хуулгыг нотариатаар баталгаажуулах хэрэгтэй болдог. Мөн дипломыг дан цаасаар хадгалах нь хаягдах, шатах, норох эрсдэлтэй. Товчхондоо, блокчэйн боловсролын дипломыг дижитал болгож байна гэсэн үг юм.
Corex блокчэйний зорилго бол олон салбарт энэхүү технологийг нэвтрүүлж, тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг салбаруудыг хооронд нь нэгтгэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах юм. Бид 2021.11.04-ний өдөр Монгол улсад анх удаагаа Corex blockchain сүлжээг амжилттай асааж, блокчэйнд суурилсан CRX coin-ийг гаргаж олон нийтэд санал болгосон. Энэхүү coin бол иргэд, байгууллагуудын Corex блокчэйн дээр мэдээлэл дамжуулах, ухаалаг гэрээ хийхэд ашиглах төлбөрийн хэрэгсэл юм. Бид блокчэйн ашиглаж байгаа л бол CRX coin заавал хэрэг болно гэсэн үг.
- Танд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!