Цэцэрлэгийн хоёрдугаар ээлжийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв.
Тэрбээр "E-Mongolia системээр цэцэрлэгийн хоёрдугаар бүртгэл эхэлсэн. Хоёр дахь элсэлтэд хамрагдахаар 3,200 хүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Цэцэрлэгийн элсэлтийн хувьд бэрхшээл тулгарч байна. Нийслэлийн худалдан авалттай холбоотойгоор цэцэрлэгийн нэгдүгээр ээлжид бэлэн болох ёстой байсан түрээсийн байрын тоног төхөөрөмж, нэг давхрын 17 байр, тусгай цэцэрлэгийн найман байр худалдаж авах шийдвэр Тендерийн хуулиас шалтгаалж цаг хугацаа алдаж байна" гэдгийг хэлэв.
Түүнээс дээрх шалтгаанаас үүдэн есдүгээр сарын 10, 15-нд цэцэрлэгт орох байсан хүүхдүүдийн хугацаа хойшилж буй аж.
Хоёр дахь элсэлтийн хүсэлтийг тав хоног авсны дараа дахин хуваарилалт хийх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!