Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЛЛОГО: Монгол Улсад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 180 мянгад хүрч, зургаан жилийн дотор 61 мянгаар нэмэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны тооллогын дүн гарчээ. Тооллогоор ААНБ-ын тоо 180 мянгад хүрч 2016 оны дүнгээс 61.3 мянга буюу 51.7%-аар нэмэгдсэн байна.

Үүнээс аж ахуйн нэгжийн тоо 151.6 мянга болж өмнөх оны тооллогоос 50.1 мянга (49.4%)-аар, төсвийн байгууллагын тоо 4.6 мянгад хүрч, 0.2 мянга (5.1%)-аар, төрийн бус байгууллагын тоо 23.9 мянга болж, 11.0 мянга (85.6%)-аар тус тус нэмэгджээ.

Мөн 151.6 мянган аж ахуйн нэгжийн 56.8 мянга буюу 37.5 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бол 94.7 мянга нь тодорхой шалтгааны улмаас зогссон байна.

зураг
 

Үйл ажиллагаа явуулаагүй төлөвтэй 94.7 мянган аж ахуйн нэгжийн 45.9 мянга (48.5%) нь түр зогссон, 29.5 мянга (31.1%) нь эхлээгүй, 18.8 мянга (19.8%) нь бүрэн зогссон, 0.6 мянга (0.6%) нь бусад шалтгаантай байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 42.8 мянга (45.2%) нь худалдааны салбарт, 5.7 мянга (6.0%) нь хөдөө аж ахуйн салбарт тоологджээ.

зураг
 

Тооллогод 4.6 мянган төсвийн байгууллага хамрагдсан нь 2016 оны тооллогын дүнгээс 5.1 хувиар, 2011 оны тооллогын дүнгээс 16.1 хувиар тус тус нэмэгджээ. Төсвийн байгууллагын 2.3 мянга (49.3%) нь хүний нөөцийн дутагдалтай бөгөөд 67 нь өөрөө удирдан хөгжүүлдэг 157 өгөгдлийн сантай байна.

Түүнчлэн 23.9 мянган төрийн бус байгууллага хамрагдсаны 7.8 мянга нь үйл ажиллагаа явуулж байгаа ба 4.7 мянга (60.9%) нь нийгэмд үйлчилдэг, 3.0 мянга (39.1%) нь гишүүддээ үйлчилдэг байна.

Энэ удаагийн тооллогод Хувиараа Хөдөлмөр Эрхлэгчдийн/ХХЭ/ мэдээллийг анх удаа цуглуулсан ба нийт 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагджээ. Эдгээрийн 61.5 хувь нь тогтсон ажлын байртай, 38.5 хувь нь тогтсон ажлын байргүй.

Тогтсон ажлын байртай ХХЭ-ийн 83.1 хувь нь дэлгүүр, зах, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг бол ажлын байргүй нь гэртээ үйл ажиллагаа явуулдаг байна.