Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг өнгөрсөн наймдугаар сард Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ гүйцэтгэсэн юм.
Энэхүү бүтээн байгуулалтын дараах нөхөн сэргээлтийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн болохыг ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.
Шугам угсралтын дараах явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг нийт 374 метр газар хийж гүйцэтгэн Park Villa, Sakura, Mandala хотхоны орц гарц, замд хийсэн сэтэлгээг засварлаж, асфальтан хучилт хийх нөхөн сэргээлтийн ажил дууссан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!