Монгол Улсын ЦУОШГ, БНСУ-ын Цаг уурын алба, Цаг уурын хүрээлэн хамтран 2022-2025 онд “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн удирдлагын нэгдсэн системийг суурилуулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа.
Уг төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулж дэд бүтцийг сайжруулснаар цаг агаарын аюулын эрсдэлийг бууруулах зорилготой.
Үүнээс гадна салбарын боловсон хүчнийг чадавхжуулах шат дараалсан сургалтууд зохион байгуулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!