ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас үжлийн шалтгаант эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Бөөр, шээсний замын халдвар ба жирэмсэн” сэдэвт цахим хурлыг энэ сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Цахим хурлыг тус төвийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр удирдан явуул бөгөөд уг хурлаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн бөөрний мэс заслын эмч А.Ханхонгор “Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт”-ийг танилцуулсан байна.
Мөн ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмч Б.Мандал “Бөөр, шээсний замын халдвар ба жирэмсэн” сэдвээр онолын мэдээлэл хийжээ.
ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаяр "Бөөрний эмгэгийн үед жирэмслэлтийг тээлгэх эсэх асуудлыг шийдэхэд цаашид онцгой анхаарах, бөөр шээсний замын халдвар сүүлийн жилүүдэд ихсэж байна. Ялангуяа үндсэн шалтгаан стафилакокк, клибсиелла, актинобактери зэрэг хүнд нянгууд үжил халдвараар давамгайлан хүндрүүлж, бөөр, шээсний замын халдвар, ураг ихсийн халдвар, төрсний дараах умайн салст, булчинт давхаргыг үрэвсүүлэн хүндрүүлж, цаашид эхийн амь насанд хүргээд байна. Мөн
Нэгэнт халдвартай эх ураг тээж байгаа явцад:
ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ч.Мөнхбаярын асуултад Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн бөөрний мэс заслын эмч А.Ханхонгор хариулт өгч харилцан ярилцжээ.
Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Тандалт судалгааны албаны эмч судлаач нар, УХТЭ, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн ЭМТ, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, сум, өрхийн эмч нар бүхий 140 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцсон аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!