Улсын аварга О.Хангай Ховд нутгийн нэрийн хуудас болсон тарвасаар бөхөд хайртай олноо дайлав.
Тэрбээр "Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жилийн тарвасаараа та бүхнийг дайлна аа. Зарахгүй. Хүрэлцэн ирэхийн урьж байна" хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байсан юм.
Түүний энэхүү урилга олон хүнд хүрч, хөл гишгэх зайгүй хүмүүс цугларчээ.
О.Хангай "Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Тиймээс бөхөд хайртай ард түмэнтэйгээ нэг өдрийг өнгөрүүлж, Ховд нутгийн тарвасаар дайлъя гэж бодсон юм. Их олон хүн ирсэн байна. Нэг цагийн дотор гурван тонн тарвас дууслаа" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэхүү арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!