• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг

Б.Энхзаяа
2022 оны 8 сарын 18
Өдрийн сонин
зураг
 
Өдрийн сонин

“Ажил хийх хүн олдохгүй байна" гэх халаглал ажил олгогчдын дунд тасрахгүй байна. Энэ тухай “Кашмер холдинг" компанийн тэргүүн дэд захирал Н.Баярбаттай ярилцлаа.

-Үндэсний үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолтой хамгийн их нүүр тулж байгаа харагддаг. “Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглалыг та ч бас хэлэх байх?

-Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш МСҮТ-үүд байхгүй болсон. Суурин дээр нь бөөн дээд сургууль боссон. Ингээд мэргэжилтэй боловсон хүчний хомсдол бий болоод удаж байна. Бид ч тэр шуурганд нь өртөөд явж байна.

Өнөөдөр бид гаднаас мэргэжилгүй ч тодорхой хэмжээний ажиллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг уриад “Цалинтай сургая. Нэг сая гаруй төгрөгийн цалин өгье. Сургалтын цалин дээр чинь нэмээд хийсэн ажлын чинь урамшууллыг өгье. Дээр нь хоол үнэгүй” гээд санал тавиад байхад ирж байгаа хүн үнэндээ байхгүй. Ерөөсөө л дипломтой хүмүүс чинь дарга хийх гэсэн санаатай л байдаг. Энэ бол манай боловсролын тогтолцооны гажуудал.

Хөдөлмөрийн сахилга бат, хөдөлмөрийн амт шимийг хүүхдүүдэд арван жилээс нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийдэг хүүхэд байхгүй болчихлоо.

-Хүүхэд, залуусын дунд ажил хийж байж сайхан амьдарна гэдэг ойлголт бүдгэрсээр байна уу даа?

-Заавал сургууль төгсөж, дипломтой байж сайхан амьдарна гэдэг ойлголттой болчихсон. Өнөөдөр машины мундаг засварчин сайхан амьдарч болно. Сайхан гутал хийдэг хүн, мундаг сүлжигч хийдэг хүн сайхан амьдарч болно гэдгийн үрийг тархинд нь багаас нь суулгах хэрэгтэй. Биднийг чинь социализмын үеийн бүтээгдэхүүн гэж ярьдаг.

Тэр үед чинь эмэгтэйчүүдийг үйлчлэх хөдөлмөр, эрэгтэйчүүдийг техник хөдөлмөрт сургадаг байлаа. Эрэгтэйчүүд мод хөрөөдөж сандал хийх, охид нь оёдол ширмэл юу байна түүнийг хийж, адгийн наад зах нь товчоо хадахыг заагаад өгчихдөг байж.

-Үүнийг нийгмийн халамжтай холбож тайлбарлах хүмүүс байдаг. Та ч бас үүнийг цохох л байх. Дөрвөн хүүхэдтэй айл төрөөс халамж аваад амь зуучихдаг болсон гэх юм?

-Үнэн шүү дээ. Ардчилал хөгжсөн 30 жилд хоёр нам ерөөсөө Монголыг угжны улс болгосон байна. Хэт хавтгайрсан халамж ийм л байдалд хүргэсэн.

Манай үйлдвэр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран ажилладаг л даа.

Дүүрэгт бүртгэлтэй идэвхтэй ажил хайж байгаа хүмүүстэй уулзахад тэд ажил хөдөлмөр хийх ямар ч сонирхолгүй байдаг. "Тэгвэл та яагаад ажил хийнэ гэж бүртгүүлсэн юм бэ" гэхээр “Халамжаа авахын тулд бүртгүүлсэн. Хэрэв бүртгүүлэхгүй бол улс халамж өгдөггүй" гээд сууж байна.

Чиний хэлдгээр тэр хүн дөрвөн хүүхэдтэй айл хүүхдийн тэтгэмж өөрийнхөө ажилгүйдлийн тэтгэмж гээд сард 1.2 сая төгрөг авчихдаг. Дээр нь хоолныхоо талоныг улсаар даалгачхаж байна. Тэгэхэд би танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг аваад яах юм бэ гэж байна.

-Шууд уу?

-Шууд тэгж хэлж байна лээ. Нэр усыг нь хэлээд яах вэ. Уг нь өмнө нь Хөдөлмөрийн бирж гэж ажиллаж байхад овоо үр дүнтэй байсан. Үйлдвэрүүд тэндээс хүмүүсээ авдаг, хамтарч сургалтын төвүүдээ ажиллуулдаг байв. Гэтэл тэр бирж нь байхгүй болоод л ажиллах хүч улам ховордож байна. Энэ бол ганц манай дээр тулгамдаж байгаа асуудал биш. Барилга, уул уурхай, хөнгөн аж үйлдвэрийн салбар гээд хавтгайрсан.

-Боловсролын салбар багш нарын хомсдолд орчихсон бололтой. Арав, арваараа багш хайсан зарууд байна лээ?

-Тэгж байна. Ажиллах хүчний хомсдож байгаа нэг шалтгаан бол татварын тэгш бус хуваарилалттай холбоотой. Нарантуул дээр бараа зарж байгаа хүмүүс татвар төлдөггүй. Гэтэл энд үйлдвэрт улс орныхоо хөгжлийг түүчээлээд, материаллаг баялаг үйлдвэрлэж байгаа хүмүүс маш өндөр хувиар татвар төлж байна. ХАОАТ арай л өндөр. Өндөр цалин өгөх тусмаа улам л өндөр татвар төлөх хэрэгтэй болж байна.

Гэтэл хүмүүс цалин яриад байдаг. Солонгос шиг цалин өгчих гэдэг. Болно. Түүнийг авахын тулд тэр улсын иргэд шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Солонгост очоод сарын гурван сая төгрөгийн цалин авдаг л гэдэг. Манай үйлдвэрт ч тэр боломж нь байна. Авч чадаж байна, зарим хүмүүс.

-Хөдөлмөр эрхэлснээс халамж хүртээд амьдарч болж байна гэдэг хандлага үнэхээр цочир сонсогдож байна. Ер нь ийм хандлага нэг хэсэгт байна уу, нэлээн хэсэгт байна уу?

-Нэлэнхүйдээ л байна. Өнөөдөр гэхэд манай дээр гэхэд 220 ажлын байр хоосон байна. Хүн олдохгүй. Манай "Эвсэг" компани дээр гэхэд худалдааны зөвлөх 30 хүний ажлын байр байна. Хүн ирэхгүй. Арга ядаад бид гудамжинд зар наагаад явж байна. Цаашлаад сошиал сүлжээ, зарын сайтуудаар байнгын ажлын зараа тавиастай. Ирж байгаа хүн ховор.

МСҮТ-үүдтэй холбоотой ажиллаж байна. Тэндээс оёдлын мэргэжлээр төгссөн хүнд "Манайд оёдолчноор орооч" гэхэд "Үгүй ээ. Би зүгээр хүүхдийнхээ өмдийг оёхын төлөө сурсан, би зүгээр юм оёод суръя гэж орсон юм" гээд татгалздаг. Хүмүүс ингэж л сэтгэж байна.

Өндөр хөгжилд хүрчихсэн Япон, Солонгос, Германы жишээг үзэхэд төр нь МСҮТ буюу техникийн мэргэжлийг ард иргэддээ асар хүчтэй олгодог. Тэр хүмүүс нь их дээд сургууль руугаа хошуурахгүйгээр МСҮТ рүүгээ чиглэдэг. Тэр хэмжээгээрээ хүмүүс хөдөлмөр эрхлэх дур хүсэл сонирхол нь нэмэгдэж байдаг. Түүнийг дагаад улс орон нь хөгждөг тогтолцоотой.

Та манайхыг хар л даа. МСҮТ хайгаад явахад байхгүй. Манай үйлдвэртэй арай ойролцоо Монгол-Солонгосын политехникийн коллежийг төгссөн хүүхдүүдийг авч ажиллуулж байна. Тэр хүүхдүүд нэг хоёр жил ажиллаад "Одоо ажиллахгүй. Цаашаа сурна, тийм инженер болно, дарга болно" гээд яваад өгч байна. Тиймээс бид өөрсдөө үйлдвэр дээрээ сургалтаа зохион байгуулж мэргэжлийг нь эзэмшүүлээд хүмүүсээ ажиллуулаад явж байна даа.

-Мэргэжилтэй боловсон хүчнийг ажил олгогч өөрсдөө гудамжнаас олоод бэлтгэж байгаа байх нь?

-Тэгж л болж таарлаа. Энэ бол маш бүдүүлэг тогтолцоо биз дээ. Саяхан нэгэн эмгэнэлтэй мэдээ сонслоо. ШУТИС хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологи инженер, механик инженерүүдийн ангиа хааж байгаа гэнэ. Учир нь элсэгч байхгүй.

Манайд бол нарийн мэргэжлийн самнах машин баригч, ээрэгч нар 40-өөс дээш насныхан ихэнх нь. Бид тэтгэврийн нас нь болчихсон хүмүүсээ явуулж чадахгүй л ажиллуулж байгаа байхгүй юу. Залгамж халаа нь тасарчихсан учраас.

-Хүүхдэд багаас нь хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх ёстой гэдэг таны санал зөв. Ийм тогтолцоо өнөөдөр манайд байхгүй шүү дээ?

-Манайхан Японыг их дуурайдаг. Японы боловсролын системд хүүхдийг цэцэрлэгт орохоос нь эхлээд нас насанд нь тохирсон хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлдэг. Тэнд хүн хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг гэдгийг хүүхэд байхаас нь тархинд нь суулгаж байна.

Гэтэл манайд ямар байгааг нэг жишээгээр сонирхуулъя. Багш нарын талаар саяхан нэгэн радиогийн нэвтрүүлэг сонсож байхад нэгэн багшид 17 настай сурагч нь “Хүн сайхан амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохдоо яаж олох нь хамаагүй” гэж хэлж байна гэнэ. Мөнгө яаж олох нь хамаагүй гэдэг хулгай, дээрэм хийх үү, луйвар хийх үү хамаагүй байх нь. Манай нийгмийн тогтолцоо ч тэр. Ямар ч хөдөлмөр эрхлэхгүй цүнх барьж гүйж байгаад төрийн албанд орчихвол сайхан амьдарна гэдэг ойлголт залуу үеийнхэнд бий болчхож. Тэд хэзээ ч баялаг үйлдвэрлэл рүү явахгүй нь.

Аливаа улс орон хөгжилд хүрнэ гэвэл хөнгөн аж үйлдвэрлэл өндөр хөгжиж байж хөгжил дэвшилд хүрнэ. Эрээний боомт хаахад бид ямар байдалд орж байна. Дотооддоо оймс үйлдвэрлэж байгаа гэх ч утсыг нь Солонгос, Хятадаас авч байгаа. Уг нь ажиллах хүч байвал дотооддоо хийх боломжтой. Би бас нэг зүйлд харамсдаг. Монголд Хөнгөн аж үйлдвэрийн яам гэж байсныг Хүнс хөдөө аж ахуйн яамны хавсарга болгочихсон. Тэнд нэг хэлтсийн дарга гээд жижигхэн агент маягаар сууж байна. Маш харамсалтай.

Нөгөө талд Монголын ард түмэн өнөөдөр бүгд наймаачин болоод гаднаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зардаг боллоо. Нэгнийгээ шулаад бид хаа хүрэх вэ дээ. Монгол Улс чинь дороо дэвхэцсэн чөдөртэй морь шиг хэзээ ч хөгжилд хүрэхгүй.

-Мянга мянган ажлын байр бий болголоо гэдэг уриа лоозон одоо утгагүй болжээ. Эсрэгээр нь ажиллах хүч бий болгох бодлого хэрэгтэй болж таарч байна?

-Тэр л дээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж байгаа биз дээ. Нэр нь их гоё. Гэтэл бас л өнөөдөр үндэснийхээ үйлдвэрлэлийн эсрэг, Солонгос руу ажиллах хүч гаргана гээд зар гаргаад мөнгө угаагаад сууж байна.

Уг нь тухайн улс орны хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Өнөөдөр бид Хятад. Орос, Япон, Германтай хүнд аж үйлдвэр хөгжүүлээд өрсөлдөж чадахгүй. Харин хөнгөн аж үйлдвэрээ хөгжүүлээд явах ёстой. Хонины ноос, арьс ширээрээ бид хоолоо олоод идчихнэ. Хөнгөн үйлдвэрийн салбарынхан надтай санал нэг байгаа байх. Тэд бүгд сөхөрч байгаа. Ковид гэж үнэндээ хоёр жил баллалаа. Ковидын өмнө манайх 900 гаруй, 1,000 дөхсөн ажиллагсадтай байлаа. Ковидоос хойш ажилтнуудын тоо 600 руу орлоо. Одоо 700 руу дөхүүлэх гээд арга ядаж байна.

-Гэтэл цаана нь 200 гаруй ажлын байр хоосон байгаа гэж байдаг?

-Гадаадаас захиалга нь байна, түүхий эд нь байна, худалдан авагчид байна. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүн хүч дутуу. Арга ядаад гаднаас авсан захиалгаа гуйж түүгээд хойшлуулаад явж байдаг.

-Зөвхөн төр засгийн бодлого гэхээс гадна ийм хандлагатай хүнийг бий болгож байгаа гэр бүлийн дотоод төлөвшил, хандлага бас л чухал санагдах юм. Таны хэлдгээр социализмын үеийнхэн бол хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдрахын утга учрыг ойлгочихсон. Тэр хандлага л өнөөдөр манайд гэр бүлийн хүмүүжлээс эхлээд алдагдсан гэж үзэж болох юм?

-Хувь хүний хандлагын тухай одоо л ярьж байгаа юм биш. Аль 60, 70-аад оны үед, дэлхийн II дайнаас хойш хөгжчихсөн орнууд хүнийхээ хандлага зөв байж улс орон хөгждөг юм байна гэдгийг ойлгочихсон. Гэтэл манайд бол хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг сонсдоггүй. Ний нуугүй хэлэхэд, бөөн цавуутай хавтас барьчихсан нөхөд дарга болно л гээд явдаг болсон нь нууц биш.

Ажилд шинээр орж байгаа хүн ажлаа хийхээсээ өмнө миний ширээ, миний компьютер, би ийм ширээн дээр суумааргүй байна гэх юм ярьдаг болсон. Нийгмийн ийм гажуудлыг гэр бүлээс нь эхлээд засахын тулд яалт ч үгүй төр засгийн оролцоо их чухал.

Үе үеийн Засгийн газрууд “Атрын III аян гэж зарлаж байсан. Одоогийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэж зарлачихсан байгаа. Үүнтэйгээ адилхан хүний хандлага, төлөвшлийн талаар давамгайлсан том аян явуулах ёстой. Гэтэл өнөөдөр тамхины иш ярьж, уралдаж түүх хөдөлгөөн өрнүүллээ ч гэх шиг. Үүнийг гаднынхан сонсвол элэг нь хөшнө. Үүнийхээ оронд бид ард түмнээ яаж хөдөлмөрт дуртай болгох вэ гэдэг аян, уралдаан явуулах нь илүү бодитой.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ХАХА
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
99 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [76.245.12.148] 2022/9/26
Ewseg cashmert 2 jil ajilsan 10 jil ajilsan turshlaga bn dewshii hugjii gehed vgvi l gdg company. Hoid solongosiin olon ajilchid ajiluuldag tedenteigee haritsuulj ajilchidaa doromjildog. Neg l baahan dargatai vnen dampuu company!!!
1 | 0 Хариулах
Z [202.126.89.47] 2022/8/21
Zahiraluud erni bailgaj bgaad bayarla. Daraagiin hun chini belen. Tejeej bgaashuu. Hamaatan yumu huuhduud ni deerelhej haritsana.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.179] 2022/8/20
Үнэн ш дээ
0 | 1 Хариулах
Зочин [64.119.23.87] 2022/8/20
Манай улсын хөдлмөрийн тухай хууль маш тодорхойгүй нь харагдаж байдаг. LIО н концевцийг ч уншдаггүй бололтой. Ядаж ХХуулиндаа ажлын цаг, хөдөлмөрийн цаг хоёроо зааглаад оруулаагүй байсан. Ийм хуультай улсад хөдөлмөр хийх сонирхол төрөхгүй л дээ. Тунхагийн шинжтэй компанийн засаглал ярихаас хэтрэхгүй хүмүүс нь ажил хөдөлмөрийн төлөвшил суугаагүй,бүгдээрээ дамын наймаачин сэтгэхүйтэй болсноос гадна бүх нийтээрээ боловсрол мэргэжил хоёроо ялгахаа байсан. Бид уламжлал. үнэ цэнэ хэн гэдгээ мартсан дарга, харь орны хэлбэрийг дууриадаг сармагчингууд болсон шүү дээ.
0 | 0 Хариулах
Бат [103.229.120.118] 2022/8/20
Манай улсад ямар ч халамж байдаггүй юм хүн ажилуулж чаддагүй авсан ажилтанаа хулгайч мэтээр цаг үргэлж сэжиглэж байдаг мөн хэзээ ч хамаагүй хөөж чаддаг цалинг нь хэзээ ч бүтэн өгдөггүй элдэв юм ярьж хасдаг бас хэзээ ч хугацаанд нь өгдөггүй ер нь хүнийг хүн гэж хэзээ ч боддогүй юм хийхдээ чанартай хийе гэж хийхгүй зөвхөн мөнгө олох маш түргэн баяжих тухай л боддог ийм үйлдвэрлэгч нэртэй хятад бараа савлагчдын зохиосон үлгэр бол халамж аваад ажил хийх хүн олдоохоо байлаа гэх яриа
3 | 0 Хариулах
Амгалант [64.119.16.160] 2022/8/19
Сонгуулийн өгөөш болсон халамжийг хавтгайруулсан, Боловсролын салбарт дөрвөн аргын тоо бодож, уншиж сурсан хүүхэд бүхнийг элсүүлж Дээд сургууль нэртэйгээр бизнес хийсээр мэргэжлийн ажиллах хүчний хоосролд орсон.
1 | 3 Хариулах
[103.10.23.123] 2022/8/19
tamaldag baihne
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.197] 2022/8/19
Сүлжмэлийн үйлдвэрт сүлжигч ажилд авна гэсэн зар харсан. Уртасгасан цагаар 10 хоног ажиллаад 10 хоног амарна гэсэн байсан. Өглөөнөөс үдэш хүртэл ажиллах 10 хоногт хэн хүүхдийг нь сургууль цэцэрлэгт зөөх вэ? Гэдэг асуудал тулгарна. Ийм асуудал тулгардаг учраас гол ажиллах хүч нь болсон эмэгтэй ажил хийж болохгүй байна. Ажлын цаг 8 цагтай, тэрэндээ тохирсон цалин л өгдөг баймаар байна.
7 | 0 Хариулах
Зочин [192.82.78.159] 2022/8/19
1.2 сая төгрөгийн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй л дээ.
3 | 0 Хариулах
жамсранжав хулан [122.201.31.200] 2022/8/19
Өргөн хэрэглээний барааны үнэ нь $6000 ын цалинтай улсын түвшинд хүрчихсэн , Монголд 2-3 хүний хийх ажил ганцаараа хийж 8-12 цаг ажиллаад 1,2 саяын цалин авах ч арай бишээ. Хоногт 18 цаг ажиллаж, 3 хүний нормт ажлыг ганцаараа амжуулж явсан хүний хувьд хэлхэд монголын компаниуд ядаж 1 хүнээр 1 л хүний нормын ажил хийлгээд, ажлынхаа цагийг 8 цагтаа багтаачихдаг бол хүмүүсийн хөдөлмөрлөх хандлага өөрчлөгдөх болов уу. Би гадаадад ажиллаж, эхлээд л мөнгөний аит, хөдөлмөрөө үнэлүүлхийн аит, амралт чөлөөт цагийн амт, бас ажилын амтыг мэдэрсэн. Монголд байхад ажил хийнэ гэдэг ял шийтгэл шг санагддаг байж билээ. Одоо бодход Амьд үлдэхийн эрхэнд л боол мэт зүтгэж байснаа ойлгосон. Эртний боолууд аяга холлны төлөө ажиллаж байсан , өнөөгийн ардчилсан монголчууд яг л тэр нийгмийг давтаж байгаа нь эмгэнэл юм. Нэг ресторанд бэлтгэгчээр орлоо гэж бодход угаагч , цэвэрлэгч давхар хийлгээл 3 хүний ажил. гэх мэт. Дээр нь амаа ажиллуулаад гараа хөдөлгөх дургүй амьтадын ажлыг бас хийнэ.
8 | 0 Хариулах
жамсранжав хулан [122.201.31.200] 2022/8/19
Нөгөа гайхалууд нь утсаар ярина, тамхи татнх гэх мэт хий эргэж байснаа , даргын бараа харагдвал майр ажилсаг хүн болж жүжнэ. Монголд гараа биш амаа сайн ажиллуулаад, хүний хөдөлмөр сорж ,цалинжаад, аяга шороо овоолчихоод уул босгочихлоо гэж ярьж тэнэг захиралынхаа тархийг угаадаг хүмүүс, шилдэг ажилтнаар тодорч, харин жинхэнэ гараа хөдөлгөдөг нь хамгийн муу ажилтнууд нь болдог онцлогтой.
1 | 0 Хариулах
Зочин [5.67.12.188] 2022/8/19
Гадаадад эрүүл саруул бие хаатай бол үзэж шалгаад ажил яагаад хийхгүй байх шалтгааныг нь тодруулаад ажил хийлгэх сургалт энэ тэр хамруулах ажил зуучилж өгөх зэргээр ажил хийхээс өөр аргагүй болтол шахдаг. Манайх халамж нь хүртэл танил тал арын хаалга бдаг. Халамж өгөх ёстой хүндээ очдоггүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.41] 2022/8/19
ХАБЭ стандарт , ажиллах нөхцөл зэргииг чухалчлан ярихгүй цалин ба халамжийн хэмжээг холбож ярьсан нь тун тоогүй
2 | 1 Хариулах
Зочин [192.82.82.118] 2022/8/18
Хэдийгээр ийм асуудал байгаа ч хувийнхан хүмүүсийг боол шиг ажилуулдаг, хөдөлмөрийн хуулийг биелүүлдэггүй зэрэг дутагдалтай тал нэлэнхүүдээ байна.Ийм байхад хүмүүс ажиллахгүй байгаа нь аргагүй.гээндээ ч гоондоо ч байна.
4 | 0 Хариулах
Hungunii engineer [202.9.40.23] 2022/8/18
Hungun uildveriin engineer haagaagui shuu. Tugssun oyutnuud ni shuud ajliin bairtai bolj bgaa uchraas hen iluu nuhtsul turuulj tavisan ter uildvert ajillaj bna.
1 | 0 Хариулах
Nomin [153.184.143.2] 2022/8/18
"Та манайхыг хар л даа. МСҮТ хайгаад явахад байхгүй. Манай үйлдвэртэй арай ойролцоо Монгол-Солонгосын политехникийн коллежийг төгссөн хүүхдүүдийг авч ажиллуулж байна. Тэр хүүхдүүд нэг хоёр жил ажиллаад "Одоо ажиллахгүй. Цаашаа сурна, тийм инженер болно, дарга болно" гээд яваад өгч байна. Тиймээс бид өөрсдөө үйлдвэр дээрээ сургалтаа зохион байгуулж мэргэжлийг нь эзэмшүүлээд хүмүүсээ ажиллуулаад явж байна даа." Хуцдаг халтар вэ тэр хүүхдүүдийн зөв шд. Өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөө хөөгөөд кареер боломжоо бодож байна. Үлдээд ажиллах боломжгүй байнаа гэдэг чинь танай үйлдвэрт ажиллаад ахиад дэвшээд явах боломж нь харагдахгүй байнаа л гэсэн үг шд.
6 | 0 Хариулах
Балайдэмийрийч [46.114.140.166] 2022/8/18
Энэ тэнэг өвгөн юу ойлгохуу? Мугуйдлаал зүтгээд шаагаад байна.
2 | 1 Хариулах
Үйлдвэрлэгч [202.126.89.226] 2022/8/18
Цэвэр ашгийн 50%-ийг ажилчиддаа өгвөл, хоёрт ажилчдыг нэг компани гэж тооцож НДШ төлдөггүй болгох, за ингэвэл түншүүд буюу ажилчид хөөгөөд ч үйлдвэрээс явахгүй болно, би л лав ингэсэн. Ажилчдаа түнш гэж харьцдаг болсон.
4 | 1 Хариулах
Nomin [153.184.143.2] 2022/8/18
Яг зөв ажилчид ажиллаж байгаа компанийхаа шийдвэр гаргалтанд оролцох боломжтой , хувь эзэмших маягаар компанийн ашгаас хүртэх боломжтой байвал компаний эрх ашиг миний эрх ашиг, би өөрөө энэ компанийг бүтээлцэж байгаа гэж боддог юм шиг санагдсан.
5 | 1 Хариулах
Ok [64.119.23.218] 2022/8/18
Yag unendee mongoliin kompanii zahiraluud setgehguiree uurchiluhgyi bol mongolchuud mongold ajillahgyi um bnalee, buun heruul uruultai tsalingaa ugnu, hool undaa bolie gehed, koffe tsaigaa ch unegui ugchihgui, er ni yag ajilchiddaa bool meteer haritsaad bhaar hen ajillah vedee,
9 | 0 Хариулах
Зочин [64.119.22.201] 2022/8/18
Угаасаа цаашдаа ажил хийх хүн олдохгүй. Энэ бол халамжаас ч болсым биш. Ажилгүйдлийн тэтгэмж үсрээл 2 сар орчим аваал дуусна. Угаасаа ажиллаад ажиллаад, үхтлээ ядаргаанд ортлоо хөдлөөд хөдлөөд амьдрал нь дээшлэх нь битгий хэл уруудаад байхаар хэн ажил хийхийнбээ [хориотой үг] аайн. Одоо энэ 1,000 гаруй ажилчин шаарддаг оёдол нэхмэл, хөнгөн үйлдвэрлэлийн салбарынхан зүгээр л хятадуудыг оруулж ирээд ажиллуулхаа бод. Гар ажиллагаа ихтэй, хүнээс хамаарсан салбар бол хүндээ л анхаарал тавьж чаддаг бай. Олон таван юм хуцан ульж байхаар. Угаасаа Монголд сардаа 5,0 саяаас дээш олохгүй л бол амьдрахаа байлаа. ГХО уул уурхайн компани ямарч туршлагагүй хүнийг эхлэлтийн цалин 3,5 сая байна. Дээшээ 20-30 сая хүрч байна. Ийм байхад наад 10 сая чипухашдээ аайн мэргэшлийн өндөр чадвартай ажилтны хувьд. Нээх юу ч мэдэхгүй мангаруудтай ярилцаж ном айлтгаж байгаам шиг шаахымаа
12 | 0 Хариулах
Зочин [64.119.19.78] 2022/8/18
Ene hvn zalaad bh shig bnaa kompaniud ajilchiddaa ih deerengui handaad bhaar hen ajillah sonirhol turuh ve de
6 | 1 Хариулах
Зочин [64.119.22.201] 2022/8/18
Наад 1,2 саяыг чин яг үнэндээ охид хүүхнүүд нь бааранд бүжиглээд, эсвэл яашка хийгээд бараг 3 хоногт олно. Залуус нь таксинд явхад бас 3-5 хоногт олчихно. Сүүлийн үед эмнэлгийн эмч, сувилагч, асрагч нар ажлаасаа гарч энд тэнд хувиараа дусал тариа залгах болсон байна лээ. Инкээл зовж зүдрэн байж олдог 1,2 саяыг хагас сарын дотор гадуур тааваараа явангаа л олчиж байна. Багш нар ялгаагүй. Хувийн сургалтын клаб нээгээл олчихно. Ингэж үйлдвэрийн ажилчин болж зовж зүдэрч мөнгө олж байхаар хаагаа хийгээд олчихоё гэж л бодож байгаа. Яг зөв доор бичсэн. Компанийн захирлууд эхлээд өөрсдөө ажилчдаа хүмүүн капитал гэж үздэг, хардаг бол. Та нарын тансаглал хэрээсээ хэтэрдэг. Хаа сайгүй л хаана л саун бар караоке байна дандаа компанийн захирал аятай юмнууд охин шигээ хүүхдүүд дагуулцан архидаж явдаг. Эхлээд өөрсдөөсөө эхэл. Дараа нь залуусаа муул
13 | 0 Хариулах
Зочин [66.181.161.114] 2022/8/18
Монголын ихэнхи компаний захирлууд ажилчиддаа 1.2-1.5 саяыг өгдөг бол аймар их зардал гэж үздэг тэрийгээ дагаад бөөн дарамт шөнө өдөргүй ажиллуулна дээр нь илүү цаг бодно гэчихээд санхүү хэцүү байна гэж худлаа ярина. Тэгчихээд өөрсдөө гэр бүлээрээ 570, Range rover унана хүүхэд нь хүртэл 200 унана. Тэгээд цалингаа 1 хоног хойшлуулчихаад санаа зовдоггүй үнэн хогийн гарууд байдаг шдэ. Би 1 компанид албаны дарга хийдэг л дэ. Манай захирал саяхан наад Маркетингийн ахлах менежер чинь 1.4-г авдаг аягүй өндөр цалинтай сайн шахаад өг гэж ярьж байгаа юм. Гэтэл би гадаадад хэд хэдэн газар хүний доор ажиллаж байхад захирал нь үнэхээр ажилчдынхаа төлөө гүйдэг ахиу цалин өгчихөөд өөрөө авсан юм шиг баярлаад шал өөр юм билээ. Манайхан аргагүй л дэ дандаа наймаачин мэдлэг боловсрол дулдуйхан нөхдүүд захирал хийж байгаа болохоор
14 | 0 Хариулах
Балайдэмийрийч [82.113.121.182] 2022/8/18
(Ажилд шинээр орж байгаа хүн ажлаа хийхээсээ өмнө миний ширээ, миний компьютер, би ийм ширээн дээр суумааргүй байна гэх юм ярьдаг болсон) Hun durgui bga bol suumaargui bna gj helj bolno. Communist uvgun uuruu halaagaa uguh tsag boljee
4 | 0 Хариулах
Болд [119.40.98.177] 2022/8/18
Үнэн шүү дээ. Зах дээр болон цахимаар бараа зарж байгаа хүмүүсээс татвар авдаггүй. Татварын алба бүх газарт хүрч ажилламаар мөн энэ олон тэтгэмжээ зогсоох хэрэгтэй шүү дээ
5 | 1 Хариулах
Зочин [202.21.124.134] 2022/8/18
Эхлээд Удирдлах ажилтнууд алсын хараа зөв тогтоож болон санхүү дээрээ сахилга баттай байн, байгууллага ашгийн хэмжээг сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл экспорт хийсэн тохиолдолд хэт хямд үнээр борлуулах шаардлагагүй. Ашгаа сайжруулсан нөхцөлд цалингаа нэмэгдүүлэх шаардлагатай, 1,2 саяын цалин бол бага байна, боолын хөдөлмөр эрхлэхийг хэн ч хүсэхгүй. Манай ажилтнууд 5 сая хүртэл авдаг, хэн мундаг нь сайн авна. Ингэснээр сайн ажилтнуудаа тогтооно, залуус ч сэтгэл хангалуун ажилладаг. Дараа нь гадаад руу тэлэх ёстой, Монголд суугаад байлгүй дэлхийгээр өөрсдийн бүтээгдэхүүнээр сурталчлан, сайн гүйж байж Байгууллага орлогоо нэмэгдүүлж чадна. Өөрийн бяцхан туршлагаасаа сийрүүллээ.
4 | 0 Хариулах
Балайдэмийрийч [82.113.121.182] 2022/8/18
Энэ өвгөн жаахан худлаа шаасануу. Цаг наргүй ажиллуулна, харилцаа гэж авах юмгүй, дураараа хүнийг элдвээр хэлдэг газар хэн ч ажиллахгүй. Илүү цагийн цалин гэж бодогдохгүй. Монголд ийм л байдаг.
7 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2022/8/18
хувийн үйлдвэрийн эзэд нь ажилчдынхаа цалинг нэмдэггүй мөлжиж амьдарч хөл дээрээ зогсоно гэдэг өлөн бөөснүүд бизнесмэнүүд
3 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2022/8/18
өөрийнхөө ашгаа хасаад ажилчдаа цалинг нэмээч монгол бизнес хийж бгаа новшнууд хувийн ашгаа чинэрээд хүн мөлждөг ичих ч үгүй өөрсдөө тансаглаад гэр бүл ажилчдынхаа гэр бүл амьдрал ямар бгаад санаа тавьдаггүй ингэж бхад хэн ажиллах бэ
6 | 0 Хариулах
Зочин [202.21.109.42] 2022/8/18
2006 онд гоёл үйлдвэрт орьё гэсэн чинь мяалж мяалж 90 мянгаар ажиллуулья гэж билээ. Би хувиараа ажиллаад 600 аас 800 мянга олдог болж билээ. Маш бага цалин өгнө гэдэг юм байна лээ. Одоо залуучууд уул уурхайд ажиллахад 10 аад сая авдаг гэсэн шүү.
6 | 0 Хариулах
Zochin [192.82.72.7] 2022/8/18
Халамжаа боль
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.95] 2022/8/18
Гоншигнож байхаар цалингаа нэм
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.31] 2022/8/18
цалингаа 1.8 сая болгочихоор яачаад бгаам, 1.2 саяар одоо хэн ч ажиллахгүй э, бас нэг боолтой болох хүсэлтэй хаан бн
10 | 0 Хариулах
Zochin [165.225.96.105] 2022/8/18
Гадаадын орнууд хөдөлмөрийн чадвартай мөртлөө ажил хийдэггүй хүнтэй айлд халамж өгдөггүй юм байна лээ. Манайхан бас суралцмаар юм. Бага орлоготой айлуудад дэмжлэг үзүүлэхээс гадна жилийн эцэст төлсөн татварыг нь буцааж олгодог юм байна. Гадаад улс орнуудаас суралцаж хэрэгтэй зүйлийг нь нэвтрүүлмээр юм.
5 | 1 Хариулах
Зочин [192.82.74.204] 2022/8/18
1,2 саяаа 2 сая болговол хүн очих байх даа
3 | 0 Хариулах
Үлгэр хэрэггүй [202.179.26.54] 2022/8/18
Монголчууд тэнэг биш.Танайд 1,2 саяар зовж ажиллаж яахын гэсэн нь үнэн. Халамж ярьсан нь худлаа байна. Ажлын нөхцөл цалинтайгаа зохицож байж зах зээлд ажил олгогч ажилчин хоёр тохиролцоонд хүрдэг.Бага цалин хүнд нөхцөл амлаад ажилчид олдохгүй байна гэх нь тэнэглэл.
16 | 0 Хариулах
Тайвань #1 [126.182.16.184] 2022/8/18
Наад хэд чинь өөрсдийгөө тэнгэрийн амьтад гээд бодчихсон байдаг юм. Ажилчид бол боол би л тэжээж байгаа гэж сэтгэдэг. Яг үнэн хэрэгтээ эсрэгээрээ компани,үйлдвэр нь авдаг жоохноороо арай гэж амь зогоож байгаа хэдэн ажилчидынх хөдөлмөр дээр л тогтож байдаг.
20 | 0 Хариулах
Зочин [150.129.141.187] 2022/8/18
Баахан ажиллуулаад түй ч өгдөггүй бишүүү . Хоол нь нохойн хоолноос арай дээр . Ийм байтал ажиллаххуу
9 | 0 Хариулах
Зочин [202.179.26.54] 2022/8/18
Үндэстний хөрөнгөтөн гадаадынхаас дээр гэдэг нэг үлгэр ингээд дуусваа.
5 | 0 Хариулах
Jiriin Zulaa [203.23.49.66] 2022/8/18
Ingehed bie eruul hund ulsaas halamj ugdog yumuu?
2 | 0 Хариулах
Тайвань #1 [126.182.16.184] 2022/8/18
Өгж харагдаач хүүхэдгүй бол халамж байхгүй л байх.
1 | 0 Хариулах
Jiriin Zulaa [203.23.49.66] 2022/8/18
Uuriinhoo huuhded 1.2M ugood tiim ajil hiilgeh bsnuu?
11 | 0 Хариулах
Тайвань #1 [126.182.16.184] 2022/8/18
Хүүхэд нь нисдэг тэргээр хэдэн удаа явхад бараг 1.2 сая болдог байлгүй
7 | 0 Хариулах
Zochin [202.9.46.28] 2022/8/18
Zorgooroo hutsaij ulij bh shiw
3 | 0 Хариулах
Гоё [103.142.76.69] 2022/8/18
Үнэн л байна. Гоё шааж тэр хүн нь
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2022/8/18
Эхлээд хүний хөдөлмөрийг үнэлээд сурчих аа монголд хөгшин залуугүй халамж аваад амьдчхааргүйл байгаа шүү
7 | 0 Хариулах
Зочин [5.8.26.206] 2022/8/18
Ugaasaa oilgomjtoishude. Ajil olgogch nar ashigaa l bodood bdag hunii nuutsuu jhn bodoh tsag bolson. Hunii hudulmuriig unelj surah heregtei ilvv tsagaar ajiluulsan munguu ugdug bh heregtei. Umnii une usuud tengert hadchixaad bhad yaaj 1.2sayaar hun amidrah bilee. Benzin hed bolson bileedee. Gaigui ashigtai ajillaj bga aj ahui negjuud goroigood bailtgui huniihee tsaling nemeh heregtei. Baga tsalingaar gaigui ajiltan odoo oloh hetsuu bolson. Humuus ch gsen tsalingaa huuguud yavaad bh heregtei tegehgui bol naad aj ahui negjuudiin chne udirdlaguud oilgohgui 1.2sayiin tsalingaa l yariad suuj bna.
17 | 0 Хариулах
зочин [59.153.86.103] 2022/8/18
монгол улсад хоосон толгойтой , чадваргүй сэтгэдэггүй диплом нэртэй хавтас тараадаг энэ энэ системийг нэн даруй халах хэрэгтэй .улс үйлдвэрлэж бүтээж ,соёл боловсролын шинэ шатанд гарч байх үед гарын таван хуруунд багтах их дээд сургууль болон гадагшаа цөөн тоогоор дээд боловсролтой мэргэжилтэн бэлдээд болоод байсан түүний хажуугаар ТМС гэж улс орны хөгжлийн чухал суурь байлаа .хүүхдийн хүсэл дээр тоглосон сургууль нэртэй ТҮЦ ээ хаа
3 | 1 Хариулах
иргэн [202.21.124.131] 2022/8/18
цалингаа нэмээч дээ. 1,2 саяаас өөр дүн мэдэхээ байсан хэдэн компаний захирлууд. Тэрнээс нь татвар гэж бараг 20 хувь хасагдаад үлдсэнгээр нь унаанд сууна.гэр орноо авч явна. тэр хүнд ямар урам байх уу. бараг гэртэ хэвтэж бсан нь босож автуусанд чихэлдэж нуруугаа бөгтийтөл ажлыг нь хийчээд сая хүрэхгүй мөнгийг 2 хувааж авахаас амар санагдана шдээ залхуудуу хүнд бол. Ийм байхад ажлын байран дээр хүн ирэхгүй бна энэ тэр. Захирал нь тэгээд өөрсдөдөө л наахаа мэднэ. Өөрөө л үнэтэй моринцор бүдүүн бөх энэ тэрд мөнгө цацаж,авгай хүүхдээрээ Ланд, бенз авч уначихаад 1,2 саяын цалинтай ажилчдынхаа хажуугаар даналзаад л.
15 | 0 Хариулах
Pee [202.131.225.197] 2022/8/18
ajillah huchnee uneleed surchih aa, tiim ym baihguigeer mongold bairni izeeltei 4 am bultei ger buluudiig 1.2 sayaar tejeene gej unendee baihgui yostoi halamjaa avaad yavj baisan ni deer biz
4 | 0 Хариулах
Данхрушка ❗ [64.119.18.219] 2022/8/18
Эвсэг кашимерийн толгой компани биздээ. Жинхэнэ хөдөлмөр мөлждөг газар даа. Манай үеэл ажиллаж байсан, ёстой бүтэхгүй, ажилчдаа боол гэж хардаг, харьцдаг, цалин 1.2 сая гэдэг нь байгууллагаас өгч бгаа татвараа тооцсон дүн нь, гар дээр 500мянга авбал их юм. Новшийн газар. Тэгсэн хэрнээ захирлын хүү нь нисдэг тэргээр ажилдаа ирж очдог.
20 | 0 Хариулах
Chapi [202.126.88.92] 2022/8/18
Hurgan darga narn ideed bdg yumshig bgn
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.90] 2022/8/18
Энд ажил олгогчид, цалин мурьдаг, дарамт ихтэй гэж гоншигнож байгаа гарууд бол бүгд ажил хийх дургүй шалтаг хайсан залхуучууд шүү. Халамжийн мөнгөөрөө амь зогоосон амьд үхдэлүүд. Бизнес хийж байгаа ямарч харамч хүн дор ажилсаг, үнэнч хүн орж ирэхэд хичнээн харамч хүн байсан ч гэсэн цалин мөнгийг нь тогтмол өгч, өсгөж, дарамтлахгүй байж ажлаа хийлгэх л сонирхолтой. учир нь ажилчин нь сайн ажиллаж байж бизнес нь томроно гэдгийг мэддэг. Харин ажил хийдэггүй, муриач гонгинуур юмнуудад бол хичнээн өгөөмөр хүн байсан ч хийснийх нь хэрээр л өгөөд хурдхан зайлуулахаа бодно.
4 | 12 Хариулах
Зочин [202.9.40.90] 2022/8/18
За ер нь бараг индианчуудын араас бид орж бгаа нь үнэн дээ. Халамжаар бөмбөгдүүлсээр байгаад ажил хийх сонирхолтой хүн бхгүй болсон. Би л гэхэд 5 жил бизнес хийж байна. Салбарынхаа ижил төстэй ү/а явуулдаг байгууллагуудаасаа 20 30 хувь илүү цалин өгдөг. Ашгийн маржин 15-20 хувьтай л явдаг. Тэрүүгээрээ бизнесийнхээ ирээдүйдээ хө/оруулалт хийдэг. зардлын 40 хувь түүхий эд, 60 хувь цалин татварт явдаг. Цалин нэмбэл ашиг буурна. дагаад бизнес өргөжих боломжгүй болдог. Барааны үнээ нэмнэ гэхээр борлуулалт багасдаг. Яг эдгээрийн огтолцол дээр цалингийн хэмжээ тогтдог гэдгийг бизнесменүүд мэдэж л байгаа. Тэгээд цалингаа тогтмол тавиад, хөдөлмөрийн хуулийнхаа дагуу ажлыг нь хийлгэе гэхээр ажил хийх хүн олдодгүй. 1,5- 1,8 саяын ажил, ажлын 8 цагаар, ажоын өдрүүдээр гэхээр барагтай хүн ирэхгүй, ирсэн нь гонгинуур, утсаар ярьж, цаг алж, хоорондоо муудаж, архи ууж, зодоон, хэрүүл хийсэн гонгинуур нь их. Тэгээд шаардлага тавихаар өдөөс хэдэрлэнэ, ганц хоёр үг хэлэхээр загналаа гээд яваад өгдөг.
10 | 6 Хариулах
Зочин [202.9.40.90] 2022/8/18
Ажиллах хүчний хомсдолд бол Монгол орчихсон. Чадалтай мэдлэгтэй сэтгэлтэй нь бүгд гадагш гарсан. Энд бараг бүтэлгүй гонгинуурууд нь л үлдэж дээ. одоо Оросоос Буриад, Тува, Халимагуудыг авч ирж ажил хийлгэвэл таарна.
1 | 1 Хариулах
Latin49 [103.229.122.230] 2022/8/18
yamar ajil yum be ter chin
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.138] 2022/8/18
Оюу эрдэнэ жүжүгчин дөлгөөнтөй хонож шөнө болж үүр цайрахад сайхан мэдрэмж төрнө гэж бэрсийн оюутан үг алдаж ха ха ха янаг eрөнхий сайд
2 | 1 Хариулах
Zochin [202.9.41.138] 2022/8/18
Урлаг хошигын биeүнэлэгчид ажилдаа оржээ ганчимэг наран ө дөлгөөн яашкаа
0 | 2 Хариулах
Зочин [192.82.70.53] 2022/8/18
мэдэхгүй. манайд л лав нэг ч төгрөгийн халамж бдаггүй. хаана бна тэр халамж!
7 | 1 Хариулах
Зочин [192.82.82.115] 2022/8/18
Өөр яах юм тэгээд
1 | 2 Хариулах
Зочин [66.181.191.223] 2022/8/18
Монголын компанид ажиллахад цалин бага, цаг урттай,ачаалал өндөр дээр нь ажлын дарамт ихтэй байхад хэн ажиллах вэ дээ. Ажил олгогч нар хүнээ бодохоосоо илүү өөрсдийн ашиг орлогоо нэгдүгээрт тавьдаг нь үнэн. Бас ажлын нөхцөл орчин тааруу ажлын урамшуулал хөшүүрэг байхгүй ажилчдаа дорд үздэг болчоод удаж байна. Дээр нь улсад цалингаас суутгах татвар маш өндөр байна шүү. Иймээс гадаадад хэцүү байсан ч ажилласан нь дээр болоод байна
15 | 2 Хариулах
Зочин [202.9.46.122] 2022/8/18
Өнөөгийн монголын улс төр нийгэм 1920 оноос өмнөх феодалын үетэй яг адилхан байна.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.90.143] 2022/8/18
Монгол хүн угаас залхуу, дээр нь төр засаг нь халамж (идэвхтэй хэсгийн татвар)-аар угжиж улам хорлоод байхад энэ улс яаж хөгжих вэ дээ??!! Төр засаг халамжийн бодлогоос татгалзаж чадахгүй байгаагийн шалтгаан нь авлигачид дахин сонгогдох шунал тачаал!!!
4 | 2 Хариулах
Зочин [66.181.166.191] 2022/8/18
Сайн ажиллаад өөрийн хүчээр цалингаа нэмүүлэе тогтвортой ажиллая гэж бодохоор мал шиг ажиллуулдаг өөрсдөө хаан шиг амьдардаг нь байна. Үнэн залхуу бусдын далбаан дор тэгэс ингэс гээд биеийн амрыг бодож чимээгүй явж байдаг нь ч байна даа
5 | 0 Хариулах
Mgl [202.126.90.48] 2022/8/18
ene uls muhuj suireh baih
1 | 0 Хариулах
Mgl [202.126.90.48] 2022/8/18
tur zasag ene tal deer unendee handaltgui ajillaj bga. manai turd har hairtsagnii bodlogo aldagdaad udaj bn. udahgui bid Mugul ruugee ywah baih
1 | 0 Хариулах
зочин [66.181.161.72] 2022/8/18
Халамж аваад амьдраад байя.Ажил хийж яах юм гэдэг хүмүүс(ихэнхдээ 30 гаран насныхан) автобусанд хоорондоо яриад л явж байхыг нэг бус удаа сонсож байлаа
2 | 2 Хариулах
Зочин [202.126.90.5] 2022/8/18
Сая 200-с татвар, НД хасагдаад гар дээр 900 ирнэ. Тэгээд долоо хоногт багадаа 40 цаг. Илүү цагийн мөнгө тооцохгүй. Тэгэхээр цагийн 1$ ч хүрэхгүй. Зүгээр л боолийн хөдөлмөр.
23 | 3 Хариулах
Зочин [202.126.90.143] 2022/8/18
Энхрий хайрт намзасаг чинь халамжаар ттэжээхээ больчихвол наадах мөнгө чинь гологдохгүй голд чинь орох болно!! Жишээ нь: Тайланд, Вьетнам г.м. улсад яваад ажиглахад автобусны буудал, эмнэлэг, олон нийтийн газрын ойролцоо машин, хүмүүсийн хөдөлгөөн зохицуулдаг, зам цэвэрлэдэг г.м. маш бага цалинтай ажлыг хүмүүс голохгүй маш идэвхтэй хийгээд болоод л байдаг юм билээ!!
7 | 5 Хариулах
Тайвань #1 [126.182.16.184] 2022/8/18
Тийм үү тэгвэл тэр хүмүүсийн цалин амьдралд нь хүрдэг байх. Хүрдэггүй бол тийм боолын хөдөлмөр эрхэлж байгааг зөв гэж ойлгоод монголд нэвтрүүлэх хэрэггүй. Хүн өөрийн чадах хэмжээгээр ажиллаж байгаа л бол цалин нь амьдралын хэрэгцээнд нь хүрдэг байх ёстой. Гадаад болоод байгаа бүх юм зөв гэсэн үг биш шүү. Хэдэн жилийн өмнө америкийн эрүүл мэндийн систем сайн гэж Оюунгэрэл бүлтрэхийн сонсоод инээд хүрж л байлаа. Тэрэнтэй адилхан гадаад л бол сайн гоё биш шүү.
10 | 0 Хариулах
жамсранжав хулан [122.201.31.200] 2022/8/19
Вьетнамд амьдарч байсны хувьд хэлхэд Вьетнамын цалин нь инфляцитайгаа ижил түвшинд байдаг юм шүү дээ.Тэгээд ч ажил нь зөвхөн 1 хүний л нормтой, монгол шг 1 хүнээр 2-3 хүний ажил хийлгэдэггүй, ажлын цаг нь ч тогмол 8 цагтай юм билээ. Гэтэл дундаж нь $300 ын цалинтай Монголчууд , $6000 ын цалинтай улсын иргэдтэй ижил үнэтэй хүнс худалдаж авч байгаа монголчууд, цалингаа яаж амьдралдаа хүргэдэгийг үнэхээр гайхамшиг гэхээс аргагүй ккк. Тэгээд хоногт 12-16 цаг ажиллаж, 2-оос дээш хүний ажлыг 1 хүн хийдэг. Би ч бас ингэж ажилладаг бсн. Гадаадад ажилладаг болсноос хойш Монголын урт цагтай , хүнд хүчир ажлыг яаж амжуулж байснаа гайхаад бдг юм кк. Монголын компаниуд ядаж цагаа богиносгож, 1 хүнээр 2 оос дээш хүний ажил хийлгэхээ больчихвол хүмүүсийн ажил хийх итэвхи нэмэгдэж , хандлага нь өөрчлөгдөх болов уу. Би Монголд байхдаа өглөө 7 цагаас, шөнийн 1 цаг хүртэл бүтэн 18 цаг ажиллаж байсан. Өөрийн эрхгүй шантардаг юм билээ. Нэг газар 1 сар ажиллаад гарахдаа, цалингаа ч гүйцэд аваагүй.
3 | 0 Хариулах
Зочин [203.91.114.64] 2022/8/18
Хүний эрх, эрх чөлөө гээд л ийм болгоо биз дээ. Хүнийг ажилд сургая гэхэд. Хүний эрх боогдууллаа, хүнд юуг хийх нь битгий заа гэдэг биз дээ. Өөрсдөө ийм болчихоод битгий "үйлдвэрлэгч болно" гэж ярь!!! Хэзээ ч бүтэхгүй, тийм хүсэл сонирхол ч байхгүй.
1 | 9 Хариулах
Зочин [202.9.46.122] 2022/8/18
Ажилгүй орлогогүй архи ууж суухаар 1.2 сая төгрөгийн цалинтай ажлаа хийгээд амьдраач. Муугаа мэдэхгүй бас их зантай. 😂😂😂
4 | 9 Хариулах
Карризи [103.212.119.110] 2022/8/18
Оюуэрдэнэ гэдэг хүний буруу. Хөшөө, музей барихаар мөнгөтэй. Ганц цахилгаан станц барих үйлдвэр барих гэхээр мөнгөгүй
13 | 0 Хариулах
Зочин [66.181.191.127] 2022/8/18
Гээндээ ч бий, гоондоо ч бий. Нэг талд хүний хөдөлмөрийг шулж, цалин дээрээ унжиж, боолын эзэн шиг аашилсан ажил олгогч нар хаа сайгүй л байна. Нөгөө талд ямар ч залхуу хойрго, ажил халтуурдсан, бүтээмжгүй хэрнээ дэлхийн цалин нэхсэн ажилчид ч нэжгээд байна. Төр өөрөө сайн менежер байж чадахгүй дундуур нь холион бантан хутгаж ирсний үр дүн. Монголын нийгэмд хэн сайн хөдөлмөрнө, хэн ёс зүйтэй байна тэр хэрээрээ бусдын золиос болдог. Харин хэн хулжин залхай, ашигч, бөгс ухаж гүйнэ тэр элбэг хангалуун амьдардаг. Ийм болоод ажиллах хүч, тархи гадагшаа урсаад байна.
31 | 2 Хариулах
Зочин [202.126.90.5] 2022/8/18
Ямар ч архичин залхуу нөхдүүд Солонгос, АНУ яваад хөдөлмөрч болчихдог нь сонин шүү. Тэнд хүний хөдөлмөрийг үнэлдэг энд дандаа муулж зовоож байдаг. Би лав гадаадад өндөр цалинтай боол хийсэн нь дээр гэж боддог.
20 | 1 Хариулах
Зочин [202.9.46.122] 2022/8/18
Хорь хүрээгүй юу хорь гараагүй юу яарч хүнтэй гэрлэж хүүхэд цувуулж төрүүлдэг балай балай явдлаа больчих. Үүнээс болж гэр бүл салалт, хүчирхийлэл, ядуурал, архидалт, өрх толгойлсон амьдрал бий болж байна шүү оркуудаа.
7 | 1 Хариулах
Зочин [112.72.6.138] 2022/8/18
Үнэншдээ. 1 сая 200 мянган төгрөгийг халамжаар л авчышд. Манай нам засгаас бидэнд хийж өгч чадсан ганц зүйл бол халамж. Битүү залхуу гуйлгачид.
5 | 1 Хариулах
Зочин [103.212.119.121] 2022/8/18
Ажил олгож байна гээд боолын хөдөлмөр хийлгэж цалин нэртэй амьдралд хүрэлцэхгүй мөнгө авч байгаагаа хүмүүс ойлгодог цаг үe шүү
12 | 2 Хариулах
Зочин [202.21.100.164] 2022/8/18
Яг адилхан ажил Солонгосд 10 саяыг авна шд. Энэ муу харамч данжаад Монгол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй.
8 | 1 Хариулах
Зочин [14.232.245.89] 2022/8/18
10 сая нь ч хаашаа юм, Ингэж хүмүүсийг хөөрөгдсөн худлаа мэдээлэл өгөх өө боль,
0 | 2 Хариулах
жамсранжав хулан [122.201.31.200] 2022/8/19
10 сая бол багадаа орно. Монголд илүү цагаар ажиллаад, дээр нь 2-3 хүний хийх ажил ганцаараа хийчихээд , ганц сая гаран цалин авч байхаар гадаадад яг монголд ажилладаг шигээ олон цагаар ажиллаж, 2-3 хүний ажил хийхэд юун 10н саяд тогтохгүй штээ.
1 | 0 Хариулах
Latin49 [103.229.122.230] 2022/8/18
huuhdiin mungiig boliulaasai gej bi olon jil eserguustlee ilerhiilsen mongol huuhnuud barij ideh yum baina le bas boloogui gadnii tsagaach durvegchidiig halamjaar ugjij barag 40 jil bolloo odoo boloo yum bishuu.harin ch tatvar avah yostoi baital
4 | 1 Хариулах
Зочин [103.212.116.189] 2022/8/18
mongoliin biznesiinhen 90 huviig uurtuu 10 huviig ajilchdadaa ugdug shdee, uursduus ni sonsoj l yavlaa. tgcheed hudlaa hun oldohgui ntr shulaachinguud
10 | 1 Хариулах
Зочин [66.181.177.243] 2022/8/18
Нэг бол олигтой цалин өгөөд хүмүүс ажиллуул эсвэл өөрсдөө ажил эсвэл үйлдвэрээ зараад өөр юм хийхгүйдээ заавал ингэн барин бизнэс хийж яадгийн
13 | 1 Хариулах
Тайвань #1 [126.182.16.184] 2022/8/18
Наад хэд чинь өөрсдийгөө тэнгэрийн амьтад гээд бодчихсон байдаг юм. Ажилчид бол боол би л тэжээж байгаа гэж сэтгэдэг. Яг үнэн хэрэгтээ эсрэгээрээ компани,үйлдвэр нь авдаг жоохноороо арай гэж амь зогоож байгаа хэдэн ажилчидынх хөдөлмөр дээр л тогтож байдаг.
3 | 0 Хариулах
Latin49 [103.229.122.230] 2022/8/18
hehe ugaasaa 100 jiliin umnu 200 jiliin umnu ch iim l baisan bid ugaasaa daitahaas uur yum hiih sonirholgui uls uurchlue gevel humuusee erliizjuulj tsus saijruulj uurchilj bolno ternees naana ajil hiine gedeg ch hudlaa biz dee.
1 | 2 Хариулах
Зочин [103.26.194.113] 2022/8/18
Халамжийг зогсоосон дээрээ бэлэнчлэх сэтгэлгээтэй манайхан шиг нөхрүүдэд дэмий олигтой хөгжөөд олигтой болсон үедээ л халамжаа өнгөн үү юугаа өгөөд явна уу хамаагүй ш дээ
4 | 1 Хариулах
Zochin [202.9.40.104] 2022/8/18
Zaa halamjnaas bolj ajil hiihgui bn gj yu baidgii
6 | 2 Хариулах
зочин [66.181.166.201] 2022/8/18
Байгаа болоол хэлж бна
2 | 1 Хариулах
Зочин [202.126.90.5] 2022/8/18
Тэжээгчээ алдсан, Хөдөлмөрийн чадамжаа алдсан, хүүхдийн мөнгө л байгаа. Тэрнээс эрүүл хүнд юу ч байхгүй.
4 | 1 Хариулах
Тайвань #1 [126.182.16.184] 2022/8/18
Жирийн ажиллах чадвартай хүнд бол үсрээл хүүхдийн мөнгө л олдох байх. Тэрүүгээр амьдрана гэж юу байхав. Ажлын нөхцөл нь цалиндаа уялдаагүй байнаа л гэсэн үг цалингаа нэмэх л хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2022/8/18
Асуудлыг нөгөө талаас нь хараж үзээрэй. 4 хүүхэдтэй айл 1.2 сая төгрөгөөр хэрхэн амьдрах вэ? татвараа хасаад гарт авч байгаагаа 30 хоногт 4 хүнд хуваахад үнэхээр саарал л амьдрал байна шүү дээ. Ямар ч гэрэлт ирээдүй байхгүй. Ядаж цалингаасаа хуримтлал бий болгоод хэдэн жилийн дараа ийм болно гэсэн мөрөөдөл хүнд үлдэж байх хэрэгтэй. Хүн ажилд орлоо л бол наад захын хэрэгцээндээ огт санаа зовдоггүй л байх ёстой байхгүй юу. гэтэл байгууллагын захирлууд өмнө болж байсан одоо гээд хуучин байдалдаа суугаад л байх юм.
5 | 3 Хариулах
Зочин [192.82.68.21] 2022/8/18
Ажилчиддаа олигтой цалин өгчихөж чадахгүй бол чиний төлөө хэн ажиллахав дээ.
9 | 3 Хариулах
Зочин [202.55.188.84] 2022/8/18
Ysotoi hutsaj ungadag sd a bnshd
3 | 3 Хариулах
Zochin [202.9.40.104] 2022/8/18
Zaa halamjnaas bolj hun ajil hiihgui bn yu baisii
6 | 2 Хариулах
Зочин [66.181.178.236] 2022/8/18
tiin shd huuhdiin 1 zuugaar hun yag amidarch haragdaach
2 | 2 Хариулах
Зочин [174.208.230.200] 2022/8/18
2 sayaiig uguuch .
6 | 1 Хариулах