• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6,030 айлын орон сууц барина

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өчигдрийн хуралдаанаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өглөө.

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6,030 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ.

зураг
 

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог байна. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас иргэд нэмж мөнгө төлөх нөхцөл байдал үүсдэг гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Түүнээс гадна төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь иргэд нэг барилга дээр хоёр болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх хандлага түгээмэл. Тэр тусмаа нэгдүгээр давхрын сууцыг зөвшөөрөлгүй үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байна гэсэн юм.

зураг
 

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцны дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэхүү ажилд ихээхэн анхаарал тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцан, ажиллах болно” гэлээ.

Харин төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн асуудлыг хөндлөө. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон хэдий ч нийслэлийн зүгээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүйг тэрбээр дурдсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа.

зураг
 

Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр хэлэхдээ “Хуучны дөрвөн давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах саналыг гаргалаа.

Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулж, оруулж ирэхийг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болголоо.
 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.198] 2023/4/18
Гэр хороололын дахин төлөвлөлт гэсэн барилгаа хурдан бариа. Дутуу барьсан барилгаа эхлээд хурдан дуусгаад дараа нь зөвшөөрөл өгвөл зүгээр бна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.105] 2022/8/16
Дахин төлөвлөлтөө ол гтой хийгээч. Нар хаасан хэдэн байшин наалдуулж бариад зам ч үгүй талбай ч үгүй заваан юм хийгээд бх юм
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.137] 2022/8/16
Саарал ус боловсруулах үйлдвэр байгуулаачээ.
1 | 0 Хариулах
Zochin [202.170.68.162] 2022/8/16
Dahin tolovlolt geed ium deeremdehgui baih heregtei. Buhel buten mongiig ni ogoh heregtei.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.186] 2022/8/16
Бүтэлгүй шаарнууд шүү. Хийж гийгүүлж бгаа юм ер нь бнуу одоогын засагт.
1 | 0 Хариулах
Zochin [147.161.192.80] 2022/8/16
Цахилгаан дулаан хүрэлцэхгүй гээд байгаа мөртлөө ийм тийм барилга барина гээд л байх юм. Яасан уялдаа холбоогүй ажилладаг улсууд вэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.2] 2022/8/16
Бас ус
1 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2022/8/16
ene dahin tuluvlultin garuud neeree bugd tam ru yavasai gss. odo hj bgaga hardaa, zugeer shirengen oi, bugs ergeh zai bhgui
1 | 0 Хариулах
Зочин [159.28.68.243] 2022/8/16
Хөдөө амьдрах өргөн уудам нутагтаа сийрэг байдлаар амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөөчээ. Наад хот чинь гэр хоороллынхны баасан дунд бөөн түгжээ стрессээс өөр зүйлгүй болчоод байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.137] 2022/8/16
Тархиндаа юмтай монголчууд хөрсний бохирдолттой агаарын бохирдолттой түгжрэлтэй түм түжигнэж бум бужигнасан стресстэй хотдоо шаваараалдаад л байх аргагүй дээ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.160.31] 2022/8/16
Орон сууц бол шийдэл бишээ. Иргэдээ түр аргацааж мөнгө олох л арга. Олон хөгжилтэй оронд явсан удирдагчид бүрэн мэднэ. Хүсэл үнэхээр алга. Энэ бол өнөөгийнхний тавилан юм уу даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.137] 2022/8/16
Үүнтэй үхэр монголчууд өөрсдөө эвлэрчихсэн шинжтэй харагдаж байна.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.160.124] 2022/8/16
Chamaig ip aar chine olj bgad alnaa muu ynxnii tawidas mine, ami gedeg hewreg shuu llra
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.251] 2023/7/2
Гэнэт галзуурчив уу
1 | 0