Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн Тусгаар тогтнолын 75 жилийн ойг 2022 оны наймдугаар сарын 15-нд буюу өнөө өглөө ЭСЯ-ны байранд Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд болон Энэтхэгийн монгол анд нөхдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Элчин сайдын яамнаас орой Шангри Ла зочид буудалд тусгай дипломат хүлээн авалт зохион байгуулахаар мөн төлөвлөжээ.

Төрийн далбааг мандуулсны дараа Элчин сайд Сингх оюун санааны хөрш, стратегийн түнш Монгол Улстай түүхэн найрамдалт харилцаатай байсаар ирсэн талаар гайхалтай үг хэлж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн төв, Найрамдлын сургууль, чадавхжуулах хөтөлбөрүүдийн ач холбогдол болон хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд мөн шинээр сонгогдсон Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Дроупади Мурмугийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн ард түмэндээ хандан Ковид тахлын эсрэг Энэтхэгийн тэмцлийг магтан сайшааж, Энэтхэг улс 70 жилийн хугацаанд янз бүрийн салбарт хүрсэн гайхалтай ахиц дэвшил, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон шинэ бөгөөд эрч хүчтэй Энэтхэгийг бий болгохын төлөөх  засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.

Монгол оюутнууд болон Монголд амьдарч буй Энэтхэг иргэдийн урлагийн тоглолтууд зочдын сонорыг мялаалаа. Бүх зочид энэ түүхэн үйл явдлын нэг хэсэг болсон Энэтхэгийн төрийн далбаа болон ЭСЯ-ны гайхалтай гурван өнгөт тугийн өмнө гэрэл зураг авхуулснаас харагдаж байв.

75 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн тусгай зочдод Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан болон Дашчойлин, Петуб хийдийн Хамба лам, лам хуврагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, Энэтхэгийн олон тооны иргэд болон Энэтхэгийн анд нөхөд багтсан байлаа.

 

Эх сурвалж: Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам