Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

E-Mongolia-аар хүсэлтээ илгээх боломжгүй бол улсын цэцэрлэгүүд дэх дэмжих багт хандаж болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Цэцэрлэгт элсэх хүсэлтийг маргааш буюу наймдугаар сарын 10-наас эхлүүлж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ. 

Энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар буюу E-Mongolia систем ашиглан гурван үе шаттай явуулахаар болоод буй. 

Цахимаар хэрхэн хүсэлтээ илгээх талаар БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир танилцууллаа. 

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор E-Mongolia системд "Боловсролын үйлчилгээ авах" гэсэн шинэ цэс нэмэгджээ. Уг үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд нэвтрэн орсноор уг үйлчилгээг авах боломжтой. Дарааллын хувьд 

  • Боловсролын үйлчилгээ авах
  • Сургуулийн өмнөх боловсрол 
  • Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах гэсэн сонголтуудыг хийснээр таны 2-5 насны бүх хүүхдийн мэдээлэл систем дээр харагдах нь.

Хүүхдүүдийнхээ нэр дээр дараад цэцэрлэгт хамрагдахтай холбоотой асуултуудад хариулах юм байна. 

Үйлчилгээний талаарх танилцуулга, эрх зүй, түгээмэл асуулт бүгд байгаа тул иргэд уг мэдээллүүдтэй танилцсанаар системд хялбар ажиллах боломжтойг тэрбээр тайлбарлалаа. 

Хүсэлтээ баталгаажуулсны дараа 2-5 насны хүүхэд тус бүрд хүсэлт хэрхэн шийдэгдсэн талаарх хариу мэдээлэл ирэх юм байна. 

Харин E-Mongolia системийг ашиглан цэцэрлэгт элсэх хүсэлтээ илгээх боломжгүй хүмүүс өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримттай тухайн цэцэрлэгт хандах боломжтой аж. Учир нь элсэлттэй холбоотойгоор төрийн өмчийн бүх цэцэрлэгт дэмжих баг ажиллуулахаар болжээ.

ВИДЕО:

 

https://fb.watch/eNTzTzDRBO/