Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд бүртгэгдсэн гал түймрийн 13, аврах ажиллагааны 9, нийт 22 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 115 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1,213, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 122 буюу нийт 1,340 удаагийн дуудлагатай байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.1%-аар өссөн үзүүлэлт юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!