Хичээлийн шинэ жил сарын дараа эхэлнэ.
Гэвч одоогоор цэцэрлэгийн бүртгэл хэдийгээр эхлэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас тодруулахад "Цэцэрлэгийн бүртгэлийн тов одоогоор тодорхой болоогүй байгаа. Учир нь хүртээмжийг сайжруулахаар шаардлага хангасан түрээсийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулах, хаягийн бүртгэлийг шинэчлэх, хянах гэх зэргээр олон ажил хийгдэж байгаа. Үүнтэй уялдуулан бүртгэлийг зохион байгуулна. Тов тодорхой болмогц олон нийтэд зарлана" гэлээ.
Өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлд хийсэн судалгаагаар 34,486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байсан бол энэ жил тэдний 22,000 гаруй нь цэцэрлэгт суралцах боломжтой болоод байгаа юм.
Түүнчлэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хийгдэх өөр нэгэн ажил нь тодорхой байршлуудад сургууль, цэцэрлэг ажиллуулж буй бол хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгохоор болсон билээ. Мөн байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санаачилга гарган, ТОП-100 аж ахуйн нэгжид хандан уриалга гаргасан юм.
Энэ мэтчилэнгээр сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх ажил үргэлжилсээр буй тул бүртгэлийн тов зарлах хараахан болоогүй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!