Уншиж байна ...
Зураг
Зураг

450 мянгаас их болон бага торгуультай тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулах шинэ журам хэрэгжиж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөгийг давсан бол тээврийн хэрэгслийн жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлэх зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснийг сануулж байна. Ингэхдээ нэг өдөрт 8 цаг ажиллуулж, хөлсийг 15,000 төгрөгөөр тооцно.

Харин торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, тээврийн хэрэгслийг торгууль төлж дуусах хүртэл хугацаанд журмын хашаанд оруулна.

Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 231,397, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд зөрчлийг арилгуулах зохицуулалт таван сарын турш үргэлжлэх юм байна.

Өнөөдрийн байдлаар 10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус бүр нэг жилийн хугацаагаар хасжээ.