Уншиж байна ...
Зураг
Зураг

Умард Солонгосын төв хэвлэл Ши Жиньпиний шинэ жилийн мэндчилгээний талаар мэдээндээ товч дурдаад өнгөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинээс удирдагч Ким Жон Унд ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээний талаар өчигдөр Умард Солонгосын төв хэвлэл мэдээндээ тун товч дурдсан нь хоёр улсын харилцаа таагүй байгаагийн нэг илрэл болжээ.

Үүнээс өмнө тус улсын төв хэвлэл Ким Жон Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар харилцан шинэ жилийн мэндчилгээ солилцсон тухай дэлгэрэнгүй мэдээлж байсан юм.

Өчигдөр буюу Лхагва гарагт Солонгосын Төв Мэдээний Агентлаг дэлхийн хэд хэдэн орны удирдагчид, улс төрчид Ким Жон Унд шинэ жилийн мэндчилгээ ирүүлсэн тухай мэдээлэхдээ Ши Жиньпиний мэндчилгээг дунд нь дурдаад өнгөрсөн байна.

Ким Жон Ун түүнд хариу мэндчилгээ явуулсан эсэхийг ч мэдээлээгүй юм.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төв хэвлэл Родон Синмун сонинд Путин, Ким нарын шинэ жилийн мэндчилгээний талаар тэргүүн болон хоёр дахь нүүр дамжсан дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгдэж байжээ.

Москва, Пёняны цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрсэн нь Бээжинд таалагдахгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Өнгөрсөн онд Хятад, Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтсоны 75 жилийн ой тохиоход хоёр улс баярын том арга хэмжээ зохион байгуулалгүй өнгөрч байв.

 

Эх сурвалж: Yonhap News