Боловсрол, Шинжлэх Ухааны яам(БШУЯ), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ) болон Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын хамтарсан зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.
Уг уулзалтын үеэр цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах санаачилгад МҮХАҮТ нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Мөн аж ахуйн нэгжүүдээ уриалан хамгийн түрүүнд дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах шийдвэр гарган тохижилтын ажилдаа орсон гэдгээ дуулгасан байна.
Мөн 2022 онд Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компаниудыг энэ санаачилгад нэгдэхийг урив. ТОП-100 аж ахуйн нэгжид өнөөдөр 100 мянган хүн ажиллаж байгаа бол тэдний 33 мянга нь бага насны хүүхэдтэй гэсэн судалгаа бий.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 26 байгууллага дэргэдээ цэцэрлэг ажиллуулж, 74 салбар бүлэгт хоёр мянга орчим хүүхдийг хамруулж байгаа юм.
Хэрвээ байгууллагууд дэргэдээ цэцэрлэг ажиллуулбал төрөөс,
Энэ уулзалтын үеэр ТЭСО групп 2019 оноос эхлэн ажиллуулж байгаа цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулан сайн туршлагаасаа хуваалцсан юм. Аав, ээжийн ажлын газрын дэргэд цэцэрлэгтэй байснаар,
Уулзалтад ирсэн төлөөлөл үйл ажиллагаа эрхлэхэд төрийн байгууллагуудаас ирэх хүнд суртал, дарамт шахалт, элдэв стандарт шаардлагуудыг эргэж харах шаардлагатай байгааг хэллээ гэж БШУЯ-наас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!