Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол Улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог. 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд есөн дүүрэг, 132 хороодод хуваагддаг.
Нийслэлийн сүлд тэмдэг нь мөрөвчит дугуй дүрсний төвд байрласан Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд юм.
Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж Нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулдаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!