Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг энэ оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Гадаад худалдааны тэнцэл 2022 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсныг танилцуулгын үеэр онцоллоо.
ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд "Экспортын хувьд алтны экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.3 дахин, зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 22 хувиар тус тус өссөн. Харин төмрийн хүдрийн биет хэмжээ 57 хувиар, нүүрсний экспортын биет хэмжээ 16 хувиар буурсан байна.
Импорт 687 сая ам.доллароор өсөхөд автобензин, суудлын автомашин, дизелийн түлшний импорт өссөн нь голлон нөлөөлсөн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!