Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааны тэргүүн байрын эзэд тодорлоо.
Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач оролцон, цэц мэргэнээ сорьж байгаагийн дунд Дархан мэргэн гурав, Даяар дуурсах мэргэн хоёр, Даян мэргэн зургаа, Улсын мэргэн 18 байв.
Эмэгтэй харваач нараас цэц мэргэнээрээ улсын мэргэн Б.Пунсалдулам тэргүүлж, Төрийн наадамдаа тэргүүлснээр Даян мэргэн цолны болзол хангалаа. Харин эрэгтэй харваачдаас Т.Очироогийн тавьсан сумнууд мэргэн байж, үндэсний их баяр наадамдаа анх удаа түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!